sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Оросууд амьд мэлхийг хоол хүнсний зориулалтаар Хятад улсад экспортлохоор төлөвлөж байгаа талаар ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаны мэдээлэлд дурджээ.
Оросын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албанаас Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу хоол хүнсний зориулалтаар экспортлох амьд мэлхийн мал эмнэлгийн гэрчилгээний төсөл бэлдсэн аж.  
Хятадууд мөн бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс мэлхий нийлүүлэх, экспортлохын өмнө эмнэлгийн үзлэгт оруулсан байх зэрэг шаардлага тавьжээ.
Үүнээс гадна, амьд мэлхийнүүдийг амьтны халдварт өвчнөөс ангид бүс нутгуудад эсвэл фермүүдэд байлгах, ариутгалын бодис, бохирдуулагч болон эм бэлдмэл хэрэглээгүй байх шаардлага тавьсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг