sonin.mn
СИДНЕЙ. /Sputnik/. Дэлхийн хамгийн анхны сансрын аялал зарлагдаад байгаа бөгөөд ийм аялал ирээдүйд олон нийтийн дунд үүд хаалгаа нээнэ гэж шинжээчид үзэж байна.
Тэгвэл ирээдүйд ийм төрлийн аялал хийж, Ангараг гараг дээр суурьших боломжийн талаар Квинсландын их сургуулийн дэргэдэх Механик, уул уурхайн инженерийн сургуулийн профессор Майкл Смарттай ярилцжээ.
 
"Space X" компанийн сар луу нисэх аяллыг бусад компанийн аялалтай харьцуулбал?
 
Майкл Смарт: Сарыг тойрон нисээд буцаж ирэх маш их өндөр өртөгтэй байх болно. Ричард Брэнсоны “Virgin Galactic” компанийн хувьд хамаагүй жижиг зүйл хийж байгаа юм. Тус компанийн аяллыг авч үзвэл дэлхийн газрын гадаргаас босоо чиглэлд 100 км орчим зайд нисээд буцах юм. Энэ нь эгц өөдөө чулуу шидээд, тэр замаараа буцаад бууц ирэхтэй адил зүйл. Аравхан минут үргэлжлэх энэ аяллын хугацаатай ижил хугацаанд та жингүйдэх юм. Уг аялалд явахын бол та маш гайхалтай галзуу хулганад суусантай адил мэдрэмж авах болно. Харин "Space X" компанийн санал болгож байгаа аяллаар бол та цагт 25 мянган км-ийн хурдтай нисэх ёстой дэлхийн тойрог замаар явж, саран дээр очоод буцаж ирнэ. Тэгэхээр энэ аяллыг урт удаан нислэгтэй, далайн эрэг дээр очих аялал гэж ойлгож болох юм.
 
Сансрын аялал жуулчлал олон нийтэд нээлттэй болсны дараа Ангараг гараг дээр хүн төрөлхтөн суурьших боломжтой юу?
 
Майкл Смарт: Ангараг гарагт хүрэхэд хамгийн багадаа зургаан сар шаардлагатай. Та сансрын гүн харанхуй болон цацраг туяа зэрэг ноцтой олон зүйлийг туулан байж хүрнэ. Гэвч ирээдүйд, магадгүй 20 жилийн дараа хүмүүс Ангараг гараг руу явах боломжтой. Гэсэн хэдий ч сансрын аялал жуулчлал хөгжиж, олон нийтийн хэмжээнд хүрсний дараа ийм зүйл болно. Учир нь Ангараг руу хүрнэ гэдэг илүү хүндрэлтэй.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг