sonin.mn
МОСКВА./РИА Новости/. Дэлхийн хамгийн анхны жолоочгүй трамвайг Германы Потсдам хотод туршиж эхэлсэн тухай “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд мэдээллээ.
Туршилтын үеэр жолоочгүй трамвай зургаан км замыг амжилттай туулжээ. Гэхдээ комьпютерийн саатал гарч осол болохоос урьдчилан сэргийлэхийн тулд туршилтын үеэр жолоочийг бүхээгт байлгасан байна.
Тээврийн уг хэрэгслээр Потсдам хотын оршин суугчдад үйлчлэхэд хэсэг хугацаа шаардагдах аж. Учир нь бүхээгийн компьютерын ажиллагааг хөдөлгөөний үед автомашин зэрэг замын хөдөлгөөнд оролцогч бусад тээврийн хэрэгслүүдтэй зохицож “чаддаг” болгох шаардлагатай байгаа ажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг