МОСКВА. /РИА Новости/. Телевизийн СВS компани АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ дарга асан Жеймс Коми-гийн бичсэн “Туйлын үнэнч байдал: Үнэн худал ба манлайлал” /A Higher Loyalty: Truth, Lies and Leadership/ гэдэг дурсамжийн номоор богино хэмжээний цуврал кино хийх гэж байгаа тухай "Hollywood Reporter" сонинд бичжээ.
Цуврал киноны найруулагчаар “Ахмад Филлипс” киногоороо нэрд гарсан Билли Рей, продюсороор “Оддын зам: Дискавери” телевизийн цуврал киног бүтээхэд оролцсон Алекс Курцман нар ажиллах аж.
Холливүүдийн сонинд бичсэнээр, телевизийн олон компани шинэ цуврал киног үзүүлэх эрхийг авахаар өргөдлөө өгсөн боловч CBS компанийн бүрэлдэхүүнд байдаг аль нэг телевизийн сувагт уг эрхийг өгөх бололтой.
Дээрх номондоо Ж.Коми Ерөнхийлөгч Д.Трамптай хэрхэн хамтран ажиллаж байсан тухайгаа бичсэн бөгөөд уг номыг энэ оны 4 дүгээр сарын 17-нд Америкийн номын дэлгүүрүүдэд худалдаж эхэлжээ. 
Ж.Коми 2013 онд Б.Обамагийн саналаар ХМТ-ны даргаар томилогдсон юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг