sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Японы Хоккайдо арлын оршин суугчдад мэдээ хүргэх зорилгоор баасан гарагт тус арал дээр сонин түгээгч дроныг туршиж үзжээ.
Энэхүү туршилтыг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж, олон зам болон гүүр сүйдсэн Асахикава хотод явуулсан ба 10 ширхэг “Хоккайдо Шимбум” сонин тээсэн дроныг 200 орчим метрийн өндөрт хөөргөсөн байна.
“Бид сонингоо түгээх боломжтой болсондоо баяртай байна” гэж “Хоккайдо Шимбум” сонины Саппоро хот дахь хүргэлтийн төвийн дарга Такума Банно мэдэгдлээ. Хүргэлтийн дрон турших хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сард буюу газар хөдлөлт болохоос өмнө дээрх туршилтыг явуулсан багийн гишүүн санал болгож байжээ.
“Сонин хүргэлтийн ажлыг ирээдүйд бүрэн автомат болгох боломжтой” гэж уг багийнхан үзэж байгаа аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг