sonin.mn
СИДНЕЙ. /Xinhua/. Австралийн зүүн хойд нутгийн Квинслэнд мужийн Уитсандей арлын орчимд аварга загас энгийн иргэд рүү дайрсан хэрэгтэй холбогдуулан таван аварга загасыг хөнөөсөн нь амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт уг арлын эргийн ойролцоо сэлж байсан 46 настай эмэгтэй болон 12 настай охин аварга загасанд хазуулан хүнд бэртсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ явдлын дараа Квинслэнд мужийн засаг захиргаанаас гаргасан шийдвэрийн дагуу хэргийн газрын ойр орчимд байсан аварга загаснуудыг хөнөөсөн байна.
“Бид гэмтэж бэртсэн хүмүүсийн төлөө гүнээ харамсаж байгаа хэдий ч тус мужийн засаг захиргаа ийм шийдвэр гаргасан нь хэдийнэ сул байсан хүн төрөлхтөн, аварга загасны харилцааг улам дордуулсан явдал боллоо” гэж амьтны эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг