sonin.mn
БАКУ./РИА Новости/. Олон улсын батлан хамгаалахын “ADEX-2018”  үзэсгэлэнд ОХУ-аас 25 компани оролцоно гэж уг арга хэмжээг зохион байгуулагчид даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
“ADEX-2018” үзэсгэлэнг Азербайжаны нийслэл Баку хотод есдүгээр сарын 25-27-ны хооронд зохион байгуулах аж. 
Уг үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлснээр, энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 29 орны 224 компани оролцоно. Батлан хамгаалах салбарын үзэсгэлэнд хамгийн олон компаниа оролцуулж буй орнууд бол Турк /41 компани/, ОХУ /25 компани/, Израиль /14 компани/, Беларусь /10 компани/ юм. Үзэсгэлэнд нийтдээ 44 орны компаниуд, төлөөлөгчид оролцоно. Энэ жилийн хувьд “МИГ”, “Оросын нисдэг тэргүүд”, Нисэх онгоцны үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци зэрэг  дэлхийд алдартай цэргийн нисэхийн салбарын төлөөлөгчид өргөнөөр оролцох аж.
Түүнчлэн 23 орны өндөр дээд түвшний 34 албан ёсны төлөөлөгч үзэсгэлэнд зочилно. Египет, Казахстан, Узбекистан зэрэг орнууд анх удаа төлөөлөгчдөө илгээхээр болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг