sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. "Намрын дунд сарын баяр"-ын амралтын гурван хоногт БНХАУ 97.9 сая жуулчин хүлээн авлаа гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яам мэдэгдэв.
Дотоод аялал жуулчлалын орлого 43.5 тэрбум юань буюу 6.34 тэрбум долларт хүрсэн байна гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Долоо хоног үргэлжлэх Үндэсний өдөр мөн удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор жуулчдын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор албаны хүмүүс аюулгүй байдлыг ханган ажилласны үр дүнд томоохон хэмжээний аваар осол, гэмт хэрэг одоогийн байдлаар гараагүй байна.
"Намрын дунд сарын баяр"-ын үеэр хамаатан садан, төрөл төрөгсөд нэг дор цуглаж, бүтэн сарыг ажин суухын зэрэгцээ саран бялуу иддэг уламжлалтай ажээ.
 
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг