sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд жил бүр 5-7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
"Бидний хүчин чармайлт нөөц боломжуудаа дайчлахаас илүү байх ёстой. Бид дэлхий дахин, ард түмэнд зориулагдсан тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол амаргүй даваа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал тун өндөр” гэж тэрбээр хэлжээ.
Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 9 дүгээр сард батлагдсан хэлэлцэх асуудлууд 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж. Ядуурлаас ангижрах, өлсгөлөнг арилгах, чанартай боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг улс орнуудын өмнө ойрын 15 жилийн хугацаанд 17 зорилт тавигдсан байна.  
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг