sonin.mn
БЭЭЖИН. /ТАСС/. “Ipsos Group” компанийн явуулсан санал асуулгад Хятадын оршин суугчид хамгийн өөдрөг үзэлтэй үндэстнээр тодорчээ.
Хятадуудын 88 хувь нь амьдралыг өөдрөгөөр хардаг болохыг тус судалгааны дүн харуулсан байна. Түүнчлэн  ирээдүйн сайн сайхан байдалд ахмад үеийнхний 85 хувь нь итгэлтэй байхад залуучуудын 90 гаруй хувь нь итгэлтэй байжээ.
Мөн судалгаагаар настай хүмүүсийн 78 хувь нь өөрийгөө амьдралын хамгийн баяр баясгалантай хүн гэж үздэг байхад залуучуудын 89 хувь нь мөн ийм бодолтой байсан аж.
Судалгаанд Орос, Хятад, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Мексик, АНУ, Франц зэрэг нийт 15 орны 40506 хүнийг хамруулжээ.
Хятадууд энэ судалгаанд тэргүүлж байгаа нь анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн онд Хятадууд мөн л хамгийн өөдрөг сэтгэлгээтэй үндэстнээр тодорч байжээ. Тус улсын хүн амын 70 орчим хувь нь ийм бодолтой байгааг өнгөрсөн жил явуулсан санал асуулгын дүн харуулж байжээ. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг