“ЗМ”-ний лавлах булан Цагдаагийн байгууллагын бүтэц, байршлыг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын дагуу өнгөрсөн сард цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийсэн. Тодруулбал, Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг шинээр байгуулсан. Мөн цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ, судалгаа хийх, лавлагаа гаргах, байгууллагын техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа, холбооны найдвартай хэвийн ажиллагааг хангах, иргэдээс утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг бүхий “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан тус тус байгуулсан юм.
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин