ВАШИНГТОН. /NHK/. Америкийн инээдмийн жүжигчин Бил Косби хүчингийн хэргийн улмаас 3-10 жил хоригдох ялаар шийтгүүлжээ.
Өчигдөр түүний хэргийг шүүх хурал Пенсильваниа муж улсын шүүхэд болсон байна. Өдгөө 81 настай тэрбээр 2004 онд өөрийн гэртээ танил эмэгтэйгээ мансууруулж, хүчирхийлсэн нь тогтоогдсон байна. Харин тэрбээр бид харилцан тохиролцсон байсан гэж мэдэгджээ.
Бил Косби нь 1980 болон 1990-ээд онд "The Cosby Show" телевизийн шоугаараа олны танил болсон юм. 2014 оноос хойш түүний эсрэг 50 гаруй эмэгтэй дээрхтэй ижил гомдол гаргасан байна.
АНУ-д “#MeToo” хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш телевизийн од хүчингийн хэрэгт холбогдож байгаа анхны тохиолдол энэ болж байгаа учраас уг хэрэг олны хараанд ихээхэн өртжээ.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг