МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын эргийн хамгаалалт ашиглахаа больсон “Айленд” ангиллын 2 эргүүлийн хөнгөн хөлөг онгоц Украины Тэнгисийн цэргийн хүчинд өгөхөөр болжээ.
Drummond (WPB-1323) болон Cushing (WPB-1321) хөлөг онгоцуудыг Украины талд дамжуулан өгөх ёслол энэ сарын 27-нд Балтиморт  болох бөгөөд уг ёслолын ажиллагаанд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко оролцох аж.
АНУ-ын эргийн хамгаалалт 1985-1992 онуудад "Айленд" ангиллын 49 эргүүлийн хөлөг онгоц авч байжээ. “Drummond” болон “Cushing” завь 1988 онд баригдаж байсан аж. Өмнө нь ийм хөлөг онгоцуудыг Гүрж болон Коста Рика улсуудад шилжүүлэн өгч байжээ.
Хар тэнгисийн сав газар дахь нөөц боломжуудыг бэхжүүлэх зорилгоор Украины эрх баригчид америкийн хөнгөн хөлөг онгоцнуудаас авах хүсэлтэй байна гэж АНУ-аас Украинд суугаа элчин сайд Валерий Чалый өнгөрсөн 8 дугаар сард мэдэгдэж байсан аж. 
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг