ЧОЛПОН-АТА. /ТАСС/. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад /ТУХН/ террорист бүлэглэлд багтдаг 9000 хүнийг, түүнчлэн 5000 хөлсний этгээдийг эрэн сурвалжилж байна гэж ТУХН-ийн Терроризмтай тэмцэх төвийн дарга Андрей Новиков мэдэгджээ.
Тус төв нь эрэн сурвалжлагдаж буй иргэдийн байж магадгүй байгаа газруудын талаархи мэдээллийг байнга цуглуулж, солилцож байдаг аж. Эдгээр мэдээллийг олон улсын “Розыск” ажиллагаа болон "Трал-Антитеррор" ТУХН-ийн терроризмтай тэмцэх төвийн шуурхай эрэн сурвалжлах цогц арга хэмжээний терроризмтай тэмцэхэд чиглэсэн ажиллагааг мэдээллээр хангахад ашигладаг байна. Тухайлбал, 2015 оноос хойш ТУХН-н Терроризмтай тэмцэх төвийн дэмжлэгтэйгээр террорист үйл ажиллагаатай холбоотой эрэн сурвалжлагдаж байсан 83 хүнийг баривчлан саатуулсан байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг