ЧОЛПОН-АТА (Киргиз). /РИА Новости/. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ орнууд терроризмтой тэмцэх дараа жилийн сургуулилтаа Армен улсад хийхээр төлөвлөсөн тухай тус байгууллагын Терроризмтой тэмцэх төвийн дарга, цагдаагийн хурандаа генерал Андрей Новиков мэдээлжээ.
“Дараагийн сургуулилтыг Бүгд Найрамдах Армен Улсад явуулахаар төлөвлөж байна” гэж тэрбээр "Иссык-Куль-Терроризмтой тэмцэх сургууль-2018" цэргийн хамтарсан сургуулилтын хаалтын ажиллагааны үеэр хэлсэн байна.
Дээрх сургуулилтыг ТУХН-ийн Терроризмтой тэмцэх төвийн ивээл дор тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу хийсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг