sonin.mn
МЕХИКО. /РИА Новости/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь хөнөөхийг завдсан хэрэгт дахин АНУ-ыг буруутгажээ.
“Намайг хөнөөх зааврыг Цагаан ордноос Колумбын засгийн газарт ирүүлсэн гэдгийг би дэлхий дахинд хэлж байна” гэж тэрбээр нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө ярьсан байна.  
Сануулан дурдахад, Боливарын үндэсний гварди байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр Венесуэлийн төрийн тэргүүн үг хэлж байх үед тэсрэх бодис тээвэрлэсэн нисдэг аппарат ашиглан түүнийг хөнөөхийг завдсан хэрэг өнгөрсөн 8 дугаар сарын 4-нд болсон юм. Тэсрэх бодистой хэд хэдэн нисдэг аппарат дэлбэрсний улмаас 7 хүн бэртэж гэмтсэн бөгөөд Н.Мадуроо бэртэж гэмтээгүй юм. Хожим нь ерөнхийлөгч Н.Мадуро энэ халдлагад Венесуэлийн сөрөг хүчнийхнийг болон Колумбын эрх баригчдыг буруутгасан юм. Харин Колумбын гадаад хэргийн яам энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг