sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт тархаад байгаа “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол 60-д хүрээд байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн нийслэл Жайпур хотод “Зика” вирусийн халдвар авсан 60 тохиолдол бүртгэгдээд байгаагийн зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилчид байна гэж мэдэгдэлд дурдав.
Үүний зэрэгцээ Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр, халдвар авсан 60 хүний 45 нь бүрэн эдгэрсэн бол 15 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа ажээ.
“Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг