МОСКВА. /ТАСС/. IPEX болон CO-FI талбарын оюуны өмчийн биржийн танилцуулга анх удаа Москва хотод болсон “Нээлттэй шинэчлэлүүд” чуулга уулзалтын үеэр болжээ. Энэ тухай төслийг танилцуулсан IPChain холбооны хэвлэлийн алба мэдээлэв.
IPEX талбар нь оюуны өмчийн объектуудтай холбоотой аливаа хүндрэл бэрхшээлийн хэлэлцээг хийх боломжийг олгодог аж. Энэ талбар нь шууд харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог аж. Өөрөөр хэлбэл, боломжит худалдагч, худалдан авагч хоёр тоон орон зайд зуучлагчгүйгээр шууд хамтран ажиллана гэсэн үг юм.  "IPEX бол оюуны үйл ажиллагааны аливаа үр дүн болон материаллаг бус ямар ч объектуудыг эргүүлэх, худалдах, хураах, зөвшөөрөл олгох бирж юм" хэмээн "Сколково" сангийн оюуны өмчийн асуудал эрхэлсэн даргын зөвлөх Максим Прошк хэлсэн байна. 
Харин CO-FI систем нь оюуны өмчийн объектуудыг барьцаанд тавих замаар хөрөнгө оруулалтын зээл авах боломжийг эрх эзэмшигчдэд олгодог аж. IPChain сүлжээтэй хамтран ажилласнаар тус талбар нь оюуны өмчийн объектуудын талаархи мэдээллийн ил тод байдал, баталгаажуулалтыг дээд зэргээр хангах аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг