sonin.mn
Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert” 16 дахь жилдээ энэ сарын 31-нд Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. Төгөлдөр хуурч М.Цогбадрахын санаачилж, зохион байгуулж ирсэн уг нэгдсэн тоглолт мэргэжлийн хөгжимчдийн, үзэгчдийн ч хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон тухай хаа хаанаа ярьцгаах болжээ. Тоглолтод цөөн тооны, тухайн онд уран бүтээлийн амжилт гаргасан хөгжимчид, дуучдыг урьдаг. Хөгжим бүжгийн коллежийн, мэргэжлийн улсын болон олон улсын уралдаанд онцгой амжилт үзүүлсэн оюутан, сурагчдаас урьж томчуудтэй нэгэн тайзнаа тоглох боломж олгодог уламжлалтай нь онцлог. Тус коллежийн багш нар “Бид энэ тоглолтод шавь нараа оролцуулахсан гэсэн хүсэл, тэмүүлэлтэй болсон. Хүүхдүүд ч хичээдэг.  Тэр жилдээ олон улсын уралдаанд амжилттай оролцсон нь энэ жил би “Virtuoso”-д тоглох болов уу” гэж битүүхэн чагнадаг болсон санагддаг. Энэ бол үр дүн” хэмээн ярьж байна.  
“Virtuoso Gala Concert-2018”-д нийт 16 хөгжимчин гоцлон тоглох юм байна. Шилдэг хөгжимчид ямар бүтээл сонордуулахыг танилцуулъя.  
 
I хэсэг (Үндэсний хөгжим)
1. Г.Нямжанцан лимбэ   Б.Мэнд-Амарын лимбэ хөгжимд зориулсан концертино,
2. Г.Шинэбаяр бишгүүр Ж.Гершвин (Америк) Цэнхэр рапсоди Gershwin: Rhapsody in Blue
3. Т.Өлзийжаргал ёочин  Пабло Сарасате (Испани) Кармен фантази  Carmen Fantazy
4.Н.Жигжиддорж морин хуур    Б.Шарав, “Эхийн сэтгэл шиг...”
 
II хэсэг (сонгодог хөгжим)
5.Э.Хануй хийл Ф.Крейслер (Австри) Прелюди и Аллегро Kreisler: Preludium and Allegro
6. О.Нандин төг/хуур  С.Прокофьев (Орос) Прелюди op.12, №7.Prokofiev:Prelude op.12 № 7
7.  Ө.Мишээл виол    Д.Поппер (Чех) Концертный полонез op.14 D.Popper: Polonaise de Concert, Op.14
8.  Х.Хүслэн  төг/хуур  Ф.Шопен (Польш) Фантази экспромт op.66 Chopin, Fantaisie Impromptu
9.  Э.Эрдэнэтөгс цохивор  Касей Кангелоси (Америк) маримба-д зориулсан гоцлол       Casey cangelosi: White knuckle strol
10. Б.Зандан-Оргил  фагот   Марсель Битч (Франц) Фагот-д зориулсан концертино Marcel Bitsch: Concertino for bassoon
11. Д.Галбадраххийл,Н.Ганчимэг т/хуур И.Стравински(Орос) “Итали сюит” Stravinsky:Italian suite
12. Виолончель хөгжмийн   Cello Quartetto дөрвөл: Д.Амармэнд, О.Од, Д.Амаржаргал, С.Баяртуяа
Морин хийлийн дөрвөлд зориулсан классик, танго, рок бүтээлүүд