sonin.mn
ПАРИС. /ТАСС/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярих үеэрээ талууд АНУ-ын гарах бодолтой байгаа дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ цаашид хэрхэх асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцэхээр тохиролцжээ. Энэ тухай Елисейн ордноос өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн талууд утсаар ярих үеэрээ Сири дэх нөхцөл байдлыг хэлэлцжээ. Герман, Франц, Орос, Туркийн дөрвөн талт дээд хэмжээний уулзалт Стамбулд хотод болох юм.
“Идлибд урт хугацаагаар гал зогсоох, Сири дэх сөргөлдөөнийг зохицуулах улс төрийн үйл явцын асуудлаархи хэлэлцүүлгийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн уг уулзалтынхаа зорилгыг Ерөнхийлөгч танилцуулжээ” гэж Францын төрийн тэргүүний засаг захиргааны тус мэдэгдэлд дурдсан байна. Ерөнхийлөгч Д.Трамп энэ байр суурийг дэмжсэн байна гэж Елисейн ордны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг