sonin.mn
НҮБ. /ВВС/. 13 сая орчим йемен өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна гэж НҮБ анхаарууллаа.
Энгийн иргэдийн амийг хөнөөж байгаа болон сүүлийн 100 жилд болоогүй аймшигтай өлсгөлөн болоход хүргэж болзошгүй агаарын цохилт өгөх ажиллагаагаа зогсоохыг НҮБ Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэлд уриалжээ.
Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө Йемений газар нутагт хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдсэн билээ.
Харин АНУ, Их Британи, Францын дэмжлэгтэй Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн юм.
Энэ ажиллагаа эхэлсэн үеэс хойш 10 мянга гаруй хүн амиа алдаж, хэдэн сая иргэн орон гэргүй болжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг