sonin.mn
Блиц 
 
Овог нэр: Мягмарсүрэн овогтой Ууганзаяа
Төрсөн он сар өдөр: 1999 оны арванхоёрдугаар сарын 5
Биеийн харьцаа: 86:60:94
Өндөр: 178 см
Биеийн жин: 54 кг
Сурч буй сургууль, ямар мэргэжил эзэмшиж байгаа: Санхүү эдийн засгийн их сургууль- нягтлан II курс
Гадаад хэлний мэдлэг: Англи хэл дундаас дээш түвшин
Өмнө нь ямар тэмцээн, уралдаанд оролцож байсан: "Miss landscapes international-2018" тэмцээн 
Хобби: Ном унших, дасгал хөдөлгөөн хийх, кино үзэх
Ирээдүйн зорилго: Сайн мэргэжилтэн болж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргасан чадварлаг мисс, модель болохыг зорьж байна.
 
"Тансаг мода" загварын агентлагаас "Miss student Mongolia-2018" тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээний титмийн эзнийг тодруулах шалгаруулалт өнгөрсөн ням гарагт болж, Эрдэнэт хотын унаган охин М.Ууганзаяа тэргүүн байрт шалгарчээ. Ингэснээр тэрбээр дэлхийн оюутан миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж буй юм. Тэмцээний дэд миссээр О.Анударь тодорсон бол удаах байрт Л.Мөнхдалай шалгарч бусдыгаа манлайллаа. Энэхүү тэмцээн нь ирээдүйн миссийг тодруулах, төлөвшүүлэх зорилготой бөгөөд оролцогчид тодорхой мэдлэгийг олж авдгаараа ихээхэн онцлогтой. Энэ жилийн тэргүүн миссээр тодорсон М.Ууганзаяа Санхүү, эдийн засгийн их сургуульд суралцдаг төдийгүй өмнө нь олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай. Тэрбээр БНХАУ-ын Гуанжу хотод болсон "Miss landscapes international-2018" тэмцээнд оролцож шилдэг 15-ын нэг, oндэсний хувцасны номинацын тавдугаар байрт шалгарч байсан оюунлаг мисс юм.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин