НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Мягмар гарагт АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулсан арга хэмжээн дээр “Apple” компани шинэ загварын “iPad Pro” таблет болон “MacBook Air”, “Mac mini” компьютерийг олон нийтэд танилцуулжээ.
Найман жилийн өмнө анхны “iPad”-ыг танилцуулж байсан цагаас хойшхи хамгийн том өөрчлөлтийг “iPad Pro” шинэ загварт хийсэн бөгөөд энэ удаагийн загварт “Home button” байхгүй болжээ. Шингэн ретина дэлгэцтэй “iPad Pro” нь 11 болон 12.9 инчийн дэлгэцийн сонголттой бөгөөд мөн нүүр таних технологийг нэвтрүүлсэн байна.
Харин “MacBook Air” компьютер нь 13.3 инчийн ретина дэлгэцтэй бөгөөд төхөөрөмжийг нээх, төлбөр төлөх болон хавсралт руу нэвтрэх зэрэгт хурууны хээгээ ашиглах боломжтой ажээ. Түүнчлэн өмнөх загвартай харьцуулахад илүү хөнгөн, нимгэн хийгээд авсаархан хэмжээтэй болсон тухай компанийн төлөөлөгч мэдээлэв.
“Apple” компани “MacBook Air” компьютерээс гадна “Mac mini” гэдэг суурин компьютерийг олон нийтэд танилцуулсан нь нэмэлт дэлгэцтэй холбох боломжтой ажээ.
Тус компани нь ихэвчлэн намрын улиралд буюу уламжлалт баярын өдрүүдийг тохиолдуулан хүмүүсийн дэлгүүр хэсэх улирлыг угтан шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулдаг юм.
Өнгөрсөн есдүгээр сард Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцуулсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь 2018 оны тавдугаар сарын 14-нд “А-88” тушаал гаргаж нэр бүхий УИХ-ын гишүүд болон төрийн албан хаагчдад тэдний шууд эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад 950 саяас 1.4 Их наяд төгрөгийн зээл олгочихсон байгаа юм. Гэтэл ЖДҮДС нь иргэн, аж ахуйн нэгжүүдэд 5 хүртэлх жилийн хугацаанд 300 саяас тэрбум хүртлэх төгрөгийн зээл л олгодог юм билээ.Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын эзэмшлийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Б.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Г.Солтан нь өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн эзэмшлийн “Газар буудай” компани, Н.Учрал гишүүний аавын “Хүннү” компани, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Нүүдэлчин Агро” компани, Монгол Улсын Ерөнхий Ау