sonin.mn
МОСКВА. /АиФ/. Энэтхэг улс цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай Agni-I ойрын зайн тусгалтай баллистик пуужинг амжилттай туршсан тухай тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан “Times of India” сонин мэдээлэв.
Пуужинг Орисса мужийн Абдул-Калам арлын эрэг орчимд туршжээ. Туршилтыг Энэтхэгийн Зэвсэгт хүчний стратегийн хүчний удирдлага тогтмол явуулдаг сургалтын арга хэмжээний хүрээнд зохион байгуулжээ.
Agni-I пуужин нь 12 тонн жинтэй бөгөөд 1 хүртэлх тонн жинтэй энгийн болон цөмийн цэнэгт хошууг тээх чадвартай аж. Agni-I пуужинг анх 2002 оны 1 дүгээр сард туршиж байжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг