sonin.mn
2018 оны 11-р сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжиж эхэллээ. Тус дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заасан байгаа ба үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахаар зохицуулагдсан байна.
Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа ажлын хүрээнд “Итгэл найдвараа хуваалцъя” сайн үйлсийн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албатай хамтран замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож буй жолооч нарт зөвлөгөө өгч, хүүхдийн аюулгүйн бүсний тохируулагчийг үнэ төлбөргүй тараалаа. Өнөөдөр Сансарын колонк болон Өргөө-1 кино театрын уулзвар дээр нийт 2,000 ш аюулгүйн бүсний тохируулагч тараасан байна.
 
 
Мөн өнгөрөгч 10-р сарын 30-нд Тээврийн цагдаагийн алба болон Скай хайпермаркет ХХК (Имарт) “Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах”
зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн төлөө төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.