МОСКВА. /АиФ/. “Business Insider” сэтгүүлээс гаргасан Европын улс орнуудын зэвсэгт хүчнийг үнэлсэн жагсаалтад Оросын арми тэргүүлжээ. Байлдааны техник хэрэгслийн тоо, хүн хүчний бүрэлдэхүүн, аж үйлдвэр хийгээд тээврийн системийн хөгжлийн түвшин, байгалийн нөөц, дайчилгааны нөөц зэрэг үзүүлэлтийг оролцуулан энэхүү жагсаалтыг гаргасан байна.
Оросын армид 3,5 сая гаруй хүн алба хаадаг бөгөөд зэвсэгт хүчинд нь 4000 орчим нисэх онгоц, 20 мянга гаруй танк, 350 хөлөг онгоц байдаг аж. Түүнчлэн батлан хамгаалахын зардал нь 47 тэрбум ам.доллар болдог аж. Харин Францын арми энэхүү жагсаалтын 2 дугаар байрт оржээ. Тус улсад 390 мянган цэрэг алба хаадаг бөгөөд цэргийнхэнд 1200 онгоц, 400 танк байдаг бол цэргийн төсөв нь 40 сая орчим ам.доллар байдаг аж.
Европын хамгийн хүчирхэг армийн жагсаалтад Их Британи улс 3 дугаар байрт бичигджээ. Тус улсын зэвсэгч хүчинд 280 мянган хүн зүтгэдэг бол цэргийн төсөвт 50 орчим тэрбум ам.долларыг зарцуулдаг аж.
Жагсаалтад нийт 25 улс багтсанаас эхний арван байрт мөн Турк, Герман, Итали, Испани, Польш, Грек, Украин зэрэг улс оржээ. Жагсаалтын хамгийн сүүлчийн байрыг Бельги улс эзэлсэн байна.
Америкийн “The National Interest” сэтгүүл өмнө нь дэлхийн хамгийн хүчирхэг пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр Оросын системийг нэрлэж байжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл(12)
худлаа мэдээлэл байна. Франц 40 сая доллар гэж байна. манай орны зардлаас бага байна. ккк
Chi teneg ymu ene hun anduuraal bichtsen bnshde zahiin hun haraal oilgoh yman deer hudlaa bn gehshig 40 terbum geh gj bgaal 40 say dollor getsenl bnshd dagz chin muugaa medehgui uu haigaad
андуурч бичиж болох уу тэгвэл. нэг мэргэжил эзэмшээд ажил шиг юм хийж байгаа юм бол хүн шиг чадахгүй бол ярьдаг малнууд зайлахаар юм. монголд сэтгүүлч дуучин жүжигчин тамирчин нэртэй нийгмийн бузарлагч хорт хар тамхи шиг илүү юм алгаа ер нь
Франц 40 тэрбум $ шд.. Аянзаяа гэгч ээ .
Мундаг
Дэлхийд тэргүүлэхээр болсон доо одоо. Шинэ пуужингууд нь ойрын 30 жилдээ өрсөлдөгчгүй гэсэн. Орчин үеийн дайнд пуужин л бүхнийг шийднэ. Тэр хөдөг онгоц тээгч энэ тэр бол яст мэлхийтэй адил болсон. Нэг пуужингийн л идэш.
Цагтаа Зөвлөлтийн арми АНУ-ын армиас дутхааргүй хүчирхэг байлаа.....байлаа шүү !!!! харин СССР одоо хаана байна?
Яг үнэндээ. Орос бол европын хамгийн том гүрэн улс юм. Харин Хятад бол азийн хамгийн том улс орон юм. Америк бол америк тивийн хамгийн том улс юм.
Яг үнэндээ. Орос бол европын хамгийн том гүрэн улс юм. Харин Хятад бол азийн хамгийн том улс орон юм. Америк бол америк тивийн хамгийн том улс юм.
Үгүй дээ орос учиргүй том газар нутагтай,ЗХУ-ын үеэс үлдсэн баахан цөмийн цэнэгт хошуунуудтай л болохоос биш их гүрэн биш шүү дээ.Яагаад оросоос оросууд өөрсдөө тал тал тийшээ зугтаацгаагаад байна хөө? Австралид ачааны тэрэгний жолоочоор ажилладаг орос бүх гэр бүлээ,хамаатнуудыгаа,найзуудыгаа гээд баахан амьтадыг татаад авчихсан байж байна шд.Зүгээр л жолооч хүртэл зугтааж байхаар яах юм?
door bichsen zochin guai chi uneheer tuuh bas yu ch meddegui iish tiish yavj uzeegui nohor bna Jolooch oros chin yag oros mon uu esvel oor undesten uu
Европоор дүүрэн орос биеэ үнэлэгчид