sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Европын хамгийн их бохирдолтой хотоор Македоны Тетово хот нэрлэгдсэнийг “numbeo” цахим хуудаснаас гаргасан Pollution Index 2018 Mid-Year жагсаалт харуулжээ. Тетовогийн араас Италийн Неаполь хот орсон бол 3 дугаар байрт Македоны Скопье хот орсон байна. Тетово хотын жилийн дундаж бохирдлын индексийн үзүүлэлт нь 97,57 байсан бол Неаполь болон Скопье хотуудых тус бүр 84,61 болон 82,17 байсан аж.
Түүнчлэн европын хамгийн бохирдолтой хотуудын жагсаалтад Албанийн Тирана, Италийн Турин, Румыны Бухарест, Босни ба Герцеговина улсын Сараево, Польшийн Краков, Болгарын Пловдив болон Украины Киев хотууд эхний арван байрт орсон байна. Энэхүү жагсаалтад Москва болон Санкт-Петербург хот 19 болон 17 дугаарт тус бүр жагсжээ. Экологийн хувьд оршин суухад хамгийн таатай Европын хотоор Финландын Хельсинки, Исландын Рейкьявик болон Швейцарийн Цюрих хотууд тус бүр шалгарсан байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг