sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Хятадад усны хамгийн гүн хэсэгт орших метроны хонгил барих ажил дууслаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Хятадын Шаньдун мужийн Циндао хотын зүүн хэсгийг баруун хэсэгтэй холбох уг хонгилын урт нь 8.1 км бөгөөд зарим хэсэг нь далайн гүн дундуур тавигдсан тухай “China Railway No.3 Engineering Group” компани мэдээлсэн байна.
Метроны энэ хонгил нь эх газрын Хятаддаа усны хамгийн гүнд оршдог нь бөгөөд хамгийн гүнд тавигдсан хэсэг нь далайн түвшнээс доош 88 метрт оршиж байгаа аж. Хонгилын барилгын ажил 2015 оны есдүгээр сард эхэлжээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Хятадад далай дээгүүр тавьсан дэлхийн хамгийн урт буюу 55 км урт гүүрийг нээсэн билээ. Уг гүүр Хонконг, Макао болон Гуандун мужийн Чухай хотыг холбодог.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг