МОСКВА. /РИА Новости/. Парис хотноо болж өнгөрсөн Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан Энхтайвны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар богино хугацаанд ярилцсан тухай Канадын телевизийн “CBC” суваг мэдээлжээ. Эхний эгнээнд сууж байсан Ж.Трюдогийн хажууд В.Путин сууж байсан бөгөөд хоёр удирдагч гар барилцаж, богино хугацаанд харилцан яриа өрнүүлсэн байна.
Энэ үеэр Канадын ерөнхий сайд хэлэхдээ “дэлхийн хоёр дайнд Оросын ард түмэн асар их хохирол амсаж байсан учир Орос улс энд энх тайвны талаар ярих нь чухал юм” хэмээн онцлон тэмдэглэжээ
Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан Энхтайвны чуулга уулзалт Парис хотод өнгөрсөн ням гарагт эхэлсэн юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг