sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Apple” компани уран сайхны кинонуудын зураг авалтыг хийх бодолтой байгаа тухай “ТАСС” агентлаг мэдээлсэн байна. Үүнтэй холбоотойгоор“Apple” компани Нью-Йорк хотод байрладаг А24 компанитай хэлэлцээр байгуулжээ. Талууд ирэх онд хамтарсан төсөл хэрэгжүүлэх төлөвтэй байгаа аж.
Үзэгчдийг татахын тулд кино болон телевизийн шоуг эхний удаад үнэгүй үзүүлэх аж. “А24” компани нь “Өрөө”, “Эми”, “Хатагтай шувуу”, “Сарны туяа” зэрэг уран сайхны киног бүтээж байжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг