sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д нийт 320 гаруй килограм жинтэй 10 хэсэг зааны соёог тээвэрлэж явсан сэжиг бүхий 17 этгээдийг баривчилсан тухай Шэньжэний Гаалийн газраас пүрэв гарагт мэдээлэв.
Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, гэмт этгээдүүдийн зургаа нь Хонг Конгийн иргэн байсан бөгөөд уг хууль бүс бүтээгдэхүүнийг Хонг Конгоор дамжуулан Хятадын эх газар руу давуулахыг оролдсон аж.
Уг бүлэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нэг тонн орчим хэмжээний зааны соёо болон хирсний эвэр зэрэг бүтээгдэхүүнийг хууль бусаар наймаалсан нь тогтоогджээ. Хятадын засгийн газар зааны соёо болон үүгээр хийсэн бүтээгдэхүүний импортыг 2015 онд хориглосон юм.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг