ПХЕНЬЯН. /NHK/. БНАСАУ руу хууль бусаар нэвтэрсэн хэргээр саатуулж байсан Америкийн иргэнийг шилжүүлэн өгөхөөр болсон тухай БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг баасан гарагт мэдээлэв.
Өнгөрсөн 10 дугаар сарын 16-нд тус улс руу Хятадын хилээр дамжин нэвтэрсэн Америк иргэнийг саатуулаад байсан бөгөөд түүнийг АНУ-ын Тагнуулын төв газрын заавраар БНАСАУ-ын хилийг давсан гэж уг мэдээнд тэмдэглэжээ.
"КСНА" агентлагийн мэдээлснээр, уг этгээдийг Брюс Байрон Лоуренс гэдэг бөгөөд түүний ажил мэргэжил болон насны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй аж.
Өнгөрсөн зургадугаар сард Сингапурт зохион байгуулсан АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан БНАСАУ-ын тал гурван Америк иргэнийг сулласнаас хойш саатуулагдсан анхны Америк иргэн нь Б.Лоуренс юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг