sonin.mn
ГВАТЕМАЛ. /NHK/. Даваа гарагт Гватемал улсын нийслэл хотоос баруун өмнөд зүгт 40 орчим километр зайд оршдог “Фуэго” галт уул дэлбэрсэний улмаас уулын ойролцоо амьдардаг дөрвөн мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.
“Фуэго” галт уул нь 3700 метр өндөр бөгөөд галт уул дэлбэрэх үедээ гурван мянган метр өндөрт утаа болон үнс нурам цацсан ба галт уулын тогооноос 300 метр радиуст галт уулын хайлмаг урсан гарчээ.
Хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа бөгөөд энэ онд  “Фуэго” галт уул тав дахиа дэлбэрч буй нь энэ юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас 400 гаруй хүн амиа алдаж, сураггүй болжээ.
Гватемалын засгийн газраас сонор сэрэмжтэй байхыг нутгийн оршин суугчдад уриалсан байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг