sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж,  зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгсөн байна.
Нүүрс тээвэрлэлтийн замын дарааллыг багасгахын тулд нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хаданд татан төвлөрүүлж байгаатай холбоотойгоор иргэд архидан согтуурч гэмт хэрэгт ихээр холбогдож байна. Тиймээс Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа болон согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Ш.Эрдэнэжаргал гаргажээ.Энэ захирамж энэ сарын 23-наас өнөөдрийг хүртэл мөрдөгдөж  байгаа бөгөөд тодорхой хугацаагаар ч үргэлжлэх юм байна.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг