sonin.mn

 

 
1727-1780 оныг хүртэл Гаалийн хороо, хилийн асуудал хариуцсан ”Алтанбулагийн сайдын яам”, 1931-1958 онд Сэлэнгэ аймгийн төв “Алтанбулаг хот”, 1938-1956 онд Шаамар сумын харъяалалын “Алтанбулаг хороо”, 1956 оноос Алтанбулаг сум, 1956 оны 9-р сараас Алтанбулаг сум-Сангийн аж ахуй гэсэн нэртэй явж иржээ
 
Мөн 1920-иод оны дундуур буюу 1923-1929 онд Богд хан уулын аймгийн Дэлгэр-Баян хан уулын сум, Наран-Буянбулагийн отог гэж байжээ. Анх 1727 оныг хүртэл Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд хамрагдах боловч хошуу захиргаа, албанд холбогдолгүй, харуул /Хяраан, Буурын харуул/ гадаад харилцаанд захирагдан харуулын занги мэддэг байжээ
 
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймаг татан буугдаж Төв аймагтай нийлэхэд Шаамар сумаас тусгаарлаж Төв аймгийн Алтанбулаг сум байгуулагдсан. Харин БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 222 дугаар Зарлигаар Сэлэнгэ аймгийг дахин байгуулснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум байгуулагдан түүхтэй
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхны цагдан сэргийлхийн байшин 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Анхны банкны барилга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын судалснаар Хамаг Монголын Тэмүжин хаан энэ сумын нутаг дахь Буур хээрийн талаас ертөнцийг байлдан дагуулах тулалдаанаа эхэлж байжээ 
 
Энэ газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртө Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамух нартай хүч хавсран их цэрэг хөдөлгөж Гурван мэргидийг бут цохижээ 
 
1206 онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун Чимбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон шард энэхүү Мэргидийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ  
 
Буур хээрийн талд байх Оргидог булгийн тэнд МНТ-ны 750 жилийн ойгоор нэгэн гэрэлт хөшөөг босгож “Эрсэн хүнээ олов. Энд бууя” хэмээх Чингис хааны үгийг сийлжээ 
 
Өдгөө энэ газарт аялагч нар их очдог болжээ

 

 

 

 

 

 

Алтанбулаг сум нь Улаанбаатар хотоос 345 км, аймгийнхаа төвөөс 25 км зайд , баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумуудтай, хойд  талаараа Оросын Холбооны улстай хиллэн оршдог

 

 

 

 
Гэрэл зургийг Ч.Явуухүү