Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.
Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.
Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгч одоо Шүүх, Прокурор, АТГ зэрэг газарт цэвэрлэгээ хийж, авилгачид, МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилтой холбоотой хүмүүсийг тэндээс зайлуулж, эмх цэгц тогтоох ажилд ханцуй шамлан ормоор байна. Арай удаашраад байгаа юм бишүү
Ерөнхийлөгч одоо Шүүх, Прокурор, АТГ зэрэг газарт цэвэрлэгээ хийж, авилгачид, МАНАН бүлэглэл, шударга бусын хонгилтой холбоотой хүмүүсийг тэндээс зайлуулж, эмх цэгц тогтоох ажилд ханцуй шамлан ормоор байна. Арай удаашраад байгаа юм бишүү
НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮН ДЭЭД НААД ШАГНАЛАА ТӨРӨЛХ ХОТДОО ИХИЙГ БҮТЭЭСЭН ХҮМҮҮСДЭЭ ОЛГОВОЛ ЗҮГЭЭР Ш ДЭЭ. НААД ГУРАВ ЧИНЬ ЮУ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЮМ БЭ. ЯМАР ХУВЬ НЭМЭР БОЛСОН ЮМ БОЛ ДОО. ТҮК ИЙН АЖИЛЧИД ЭНЭ ТЭРДЭЭ ӨГӨӨЧ УРАМ ӨГНӨ Ш ДЭЭ. ЮУ ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ ИЙМ 3 Т ӨГӨХ ХАЙРАН БИШ ҮҮ. МАН Ы ХӨЛДҮҮНҮҮД ҮНЭН ХИЙРХҮҮ МАЛНУУД ЮМ АА.
Аялагч Золбаярт өгсөн нь нүдээ олсон шагнал болжээ. Үнэхээр их тэсвэр тэвчээр хатуужил гаргасан хүн юм.
Тэр дээлтэй тэнэмэлд яагаад егснийг ойлгохгуй л бн шоучдыг давруулаад л байх шигээ
АМАЙ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ЭНЭ ХҮНИЙ ЯРЬЖ БАЙГААД АВАХ ЮМ ИХ БАЙГААДАА ,ҮЗСЭН ДУУЛСАНЫГ НЬ АЖИЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ,,,
дуулахаас уур чадах юмгуй ард тумэн юм даа.
Зангад Долгор хоёр Улаанбаатарыг яаж хөгжүүлсэн юм болоо. !!! Бодоод бодоод олохгүй юм.