sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Энэхүү үйл явдал Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ “Бостон Селтикс”, “Вашингтон Уизардс” багуудын тоглолтын өмнө болж дэлхийн олон үзэгчдэд хүрчээ. Монголын үндэсний бүжиг, морин хуурын хөг аялгуу,  монгол өв соёлын үзүүлбэр ийнхүү дэлхийн  олон сая хүний анхаарлыг татлаа.  Энэхүү тоглолтыг 18 сая хүн үзсэн гэсэн мэдээлэл гарчээ. Монгол хүүхдүүд эх орноо NBA-гийн талбайгаас сурталчлах “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын ЭСЯ зохион байгуулав. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр "Грек гаралтай америк бизнесмэн Теодор Жон Леонсисын туслалцаа их байлаа" хэмээн твиттэр хуудсандаа бичжээ. NBA-гийн тоглолтын өмнө манай авьяаслаг хүүхдүүд монгол бүжиг бүжиж, морин хуур эгшиглүүлэн, цам харайх үзүүлбэр үзүүлсэн байна. АНУ-ын алдарт сагсан бөмбөгийн талбай дээр монгол хүүхдүүд авьяасаараа гайхагдав.

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг