sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Улиран одож буй 2018 онд дэлхий дахинд сайн, муу олон үйл явдал болж өнгөрлөө. Тэдгээрийн дундаас энэ онд тохиолдсон сайн сайхан үйл явдлуудыг телевизийн “CNN” суваг онцолжээ.
 
Дэлхий дахинд
 
БНАСАУ болон БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусгавар болгохоо амлав.
59 жил үргэлжилсэн Кастрогийн дэглэм дуусгавар болж, Куба улс шинэ Ерөнхийлөгчтэй болов.
"Лалын улс" бүлэглэлээс чөлөөлөгдсөнийхөө дараа Ирак улс анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
Мексикт ядуу иргэдэд зориулсан санд хэрэглэх зорилгоор 218 сая гаруй ам.долларын үнэтэй Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг худалдав.
БНСУ нохой нядалгааны хамгийн том газраа хаав.
Меган Маркл Их Британийн хааны удмын анхны өнгөт арьст эмэгтэй гишүүн болов.
 
АНУ-д
 
Ажилгүйдлийн түвшин 1969 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрэв.
Конгресст анх удаа лалын шашинтан болон уугуул америк эмэгтэйчүүд сонгогдов.
Колорода муж улсад АНУ-ын түүхэнд анх удаа ижил хүйстэн эрэгтэй муж улсын захирагчаар сонгогдов.
Тэнгисийн цэргийн түүхэнд анх удаа явган цэргийн батальоны даргаар эмэгтэй хүн томилогдов.
Жеоржиа муж улсад эрүүгийн шүүх тогтолцоог дан өнгөт арьс эмэгтэйчүүд удирдах болов.
 
Хүний эрхийн салбарт
 
Саудын Араб эмэгтэйчүүд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болов.
Ирландад үр хөндөлтийн хоригийн эсрэг санал асуулга явуулж, хүчингүй болгов.
Ижил хүйстний харилцан зөвшөөрсөн бэлгийн харилцааг Энэтхэгийн Дээд шүүх шийтгэлээс чөлөөлөв.
Шотланд ЛГБТ-ийн асуудлын талаар ахлах сургуульд заадаг анхны улс болов.
Африкт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг эрэмдэглэх зан үйлийн тоо ихээхэн буурав.
Иранд спортын арга хэмжээнд эмэгтэйчүүд анх удаа оролцох боломжтой болов.
 
Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт
 
Нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан эмэгтэй эсэн мэнд төрөв.
Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлэх 10 минутын сорил бүтээв.
“Эбола” вирусын шинэ эмчилгээг туршиж эхлэв.
Газрын самрын харшлыг эмчилж эхлэв.
Хумхаа өвчнийг илрүүлэхэд ноход ихээхэн хувь нэмэр оруулж болохыг тогтоов.
Эрдэмтэд хорт хавдрын эрсдлийг бууруулах арга замыг олов.
Амьдрах хугацааг 10 жилээр уртасгах зуршлыг танилцуулав.
 
Байгаль орчны салбарт
 
Зүүн Өмнөд Азиас амьтны 157 шинэ төрөл зүйлийг илрүүлэв.
Шинэ Зеланд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд газрын тосны олборлолтоо зогсоов.
Уур амьсгалын өөрчлөлт тулгамдах асуудал болсонд итгэх америкчуудын тоо нэмэгдэв.
Эрдэмтэд мөсөн голын хайлах явцыг зогсоох шинэ санаа олов.
Их Британийн “Burberry” компани борлогдоогүй бараа бүтээгдэхүүнүүдээ шатаахаа зогсоож, амьтны үсэн эдлэлийн хэрэглээнээс татгалзав.
Эрдэмтэд хуванцар идэгч ферментийг хөгжүүлэв.
 
Спортын салбарт
 
2018 оны Өвлийн Олимпын наадмын үеэр БНАСАУ болон БНСУ-ын тамирчид нэг далбаан дор жагсав.
АНУ-ын уран гимнастикийн эмэгтэй тамирчид ДАШТ-ий багийн төрөлд түрүүлэв.
NBA-ийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн ахлах дасгалжуулагчийн албанд нэр дэвшив.
Олимпын наадамд хамгийн олон Ази-Америк болон ижил хүйстэн тамирчин оролцов.
 
Сансар огторгуйн салбарт
 
Түүхэнд хоёр дахь удаагаа хүний гараар бүтсэн төхөөрөмж одод хоорондын орон зайд нэвтрэв.
Сансар огторгуйгаас 3.7 тэрбум гэрлийн жил аялан ирсэн "Ghost particle" биетийг дэлхийгээс олдов.
Түүхэнд анх удаа нарны чимээг сонсох боломжтой болов.
НАСА-гийн “InSight” төхөөрөмж робот гараа ашиглан селфи хийв.
“Virgin Galactic” компанийн сансрын дуунаас хурдан нисэх онгоц дэлхийн агаар мандлаас дээшхи хэсэгт хүрч очив.
 
Бусад салбарт
 
Африк-Америк найруулагчдын кино Алтан бөмбөрцгийн олон шагнал хүртэв.
“Солиотой баян Азиуд” болон “Хар ирвэс” кино “Box Office” буюу шилдэг кинонуудын жагсаалтад багтаж, өөрчлөлтийг авчрав.
Хоёрхон настай Шарлотте гүнж хүйсээс үл хамааран хаан угсааг залгамжлахаар болов.
“Boeing” компани дэлхийн хамгийн урт нислэг үйлдэв.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг