sonin.mn
МОСКВА./RIA Novosti/. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний шагнал гардуулах ёслол Өвөр Монголын өөртөө засах орны Маньжоули хотод 12 дугаар сарын 23-нд боллоо.
Хятад, Орос, Монголын 60 гоо бүсгүй өрсөлдсөн уг тэмцээний нэг, хоёрдугаар байрыг Монголын гоо бүсгүйчүүд эзэлсэн бол Оросын гоо бүсгүй гуравдугаар байранд орсон байна.
Хятадын Сычуань мужийн гоо бүсгүй Ма Жуй авьяаслаг мисс өргөмжлөлийг хүртлээ. Түүний үзүүлбэр мэргэжлийн шүүгчдээс хамгийн өндөр оноо авчээ.
Гоо бүсгүйчүүдийн олонх нь өндөр боловсролтой охид байсныг уг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгч Ван Яньнянь онцлон дурдсан байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг