sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарласан байна.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.
Мөн энэ сарын сарын 29-нд тус музейгээс Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”... тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.
 
Ч.Аринуболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг