БЭЭЖИН. /TASS/. Нэн ховордсон ан амьтанд тооцогддог Өмнөд Хятадын барын ДНХ бүхий капсулыг тус улсын эрдэмтэд сансарт илгээжээ. China Daily сонинд мэдээлснээр, уг ажиллагааны гол зорилго нь устаж үгүй болох аюулд ороод байгаа энэ амьтны төрлийг хадгалж авч үлдэх аж.
Капсулыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт “Чанжэн-11” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна. Өмнөд Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотын амьтны хүрээлэнгийн Кан Кан гэдэг нэртэй барын ДНХ-г сансарт илгээжээ.
Ирээдүй хойч үеийнхэнд дэлхийн амьтны аймгийг төрөлжүүлэхэд туслах зорилгоор ховор төрлийн барын ДНХ бүхий капсулыг дэлхийгээс 1000 км-ын өндөрт жингүйдлийн нөхцөлд, бага температурт олон жил, бүр хэдэн зуун жилийн туршид хадгалах төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Гайхалтай
Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Тус сумын иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан талаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээллээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, эмнэлэгт хэвтэж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. Энэхүү балмад явдлыг нуугаад өнгөрч болохгүй” гэлээ.