Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөөний баяр болон зарим байгууллагуудын ойг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат нар гардуулав.
Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн эмч М.Саранцацрал,
Алтан гадас одонгоор БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Цогтбаатар, Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор И.Отгонбаатар, Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэвээндорж, “Жайка” олон улсын байгууллагын төслийн ажилтан Х.Ганбаатар, Б.Алтантуяа, БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын үйлчлэгч Р.Буянтогтох, Д.Лхагвасүрэн, Ч.Сэрээтэр нарыг шагнаж урамшуулсан юм.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг таалал төгсжээ Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний өмгөөлөгч З.Хүрэлсүхээс тодруулахад "Ийм харамсалтай явдал болсон нь үнэн. Үүнээс илүү зүйл ярих боломж алга" хэмээсэн юм. Хүүгээ цаг бусаар алдсан тэрээр хэргийг шуурхай шалгаж, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байгаасай хэмээн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд хандаж байсан билээ. Талийгаач Р.Төмөрхуяг хэвлэлийн хурлын үеэр "Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Амьд байх хугацаандаа дөрвөн ачаа хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой дөрвөн сартай үлдлээ" хэмээж байсан юм.
Салбар нь нураад суйрээд байхад шагнаад байдаг галзуу солиотой юмуу хошин шогын малууд вэ
sain suiruulj baina gej shagnaj baina shuu
За яаршигаа Одоо төмөртэй ноцолдож суух цаг биш
Энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй!