“…120 мянгатын гэрлэн дохиотой уулзвар дээр яг 30 минут зогсч байна даа. Энэ хооронд Зайсан чиглэл тоогоо алдтал явж өнгөрлөө. Манай автобус хөдлөх гэж ухасхийгээд бүтэлгүйтэхдээ хамаг амьтныг мөргөлдүүлж орхив. Бухимдах биш жолоочийнхоо эр зоригийг үнэлээд зогсч байх жишээтэй, ккк. Автобусны жолооч “Хашигдаад л зогсч байна” гэж нөгөө жолооч руугаа утасдаж байна. Цагдаа ах аа, манай эгнээг явуулж өгөөч дээ” . Энэ бол 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 08:19 цагт манай нэг сурвалжлагчийн нүүр номдоо бичсэн пост нь байгаа юм.
Нэг талаар мань эр “…Ажлаасаа хоцрохоор болчихлоо шүү” гээд “хэлчихэж” байгаа хэрэг л дээ.
Нөгөө талаасаа бол ганц манай сурвалжлагч биш өглөөдөө 120 мянгатын баруун талаас орж ирээд, Энхтайваны гүүрээр хотын төв рүү зорчих гэсэн хүн болгонд тохиолддог хөгийн зовлон бол энэ болоод удаж байгаа юм.
Ер нь бол ганцхан 120 мянгатын баруун талаас ирсэн хүмүүст биш хотын төвөөр дамжаад 19 дүгээр хороолол эсвэл Зайсан тийш явах гэж байгаа хүмүүс бас л нэгэн цагт баахан гацна.
Тэр бол өнөөх Төрийн гурван өндөрлөг маань ажилдаа явах цаг юм. Их тэнгэрийн аманд бөөндөө амьдардаг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав голдуу 08:30-9:00 цагийн үед ажил руугаа явж байгаа харагддаг.
Эхлээд хэн нэг нь явна. Хэдэн минутын дараа дахиад нэг нь явна. Хэсэг байж байгаад үлдсэн “өндөрлөг” явна.
Төрийн гурван өндөрлөгийг өглөө ажилдаа ирэхэд замд нь таарсан хүмүүс ёстой азгүй. Явах бүрт нь урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа ажил төрөлдөө яаран сандран яваа хүмүүс замын цагдаагийн “мод”-оо гозойлгосон дохиогоор хаана явж байсан яг тэр газартаа нам зогсоно. Хэдэн минут ч болж магадгүй.
Гэхдээ ийм үед ийш тийш сүлжилдэх урсгалуудаас хамгийн их түгжирдэг нь дээр хэлсэнчлэн Үйлдвэр комбинат, Яармаг, Нисэхээс явж ирээд 130 мянгатаар хотын төв рүү эргэлддэг тойрог байдаг.
Учир нь Замын цагдаагийн хамгаалалтын тасгийнхан хэзээ ч гарч ирээд ганцаараа юм шиг давхиад өнгөрөх ёстой Төрийн өндөрлөгүүдийн замыг чөлөөтэй байлгах гэж Зайсангаас Энхтайваны гүүр давах хөдөлгөөнийг байнгын “урсгадаг” бололтой байдаг юм. Бас Зайсанд амьдардаг том дарга нар ч бас өөрийнхөө зорчиж буй урсгалыг тушаал өгөн “татуулдаг” гэх мэдээлэл байж л байдаг.
Иргэдийн ийм эмоцийн дор Төрийн ордон руу хурдлан давхих Төрийн гурван өндөрлөгт машиных нь цонхоор зам дээрх амьдрал ямар харагддагийг харин мэдэхгүй юм.
Магадгүй, цагдаа нь, хамгаалалтынхан нь, машинтай явган иргэд бүгд зогсоод асар хүндлэл дор ажилдаа явдаг гэж хардаг ч байж магадгүй. Үгүй шүү. Маш их уурладаг юм. Шуудхан хэлэхэд, зам нам түгжирч, хүмүүс цаг заваа, шатахуунаа урсгаж өгнө. Бас дохиогоо хангинуулж, хараалаа урсгана.
Ингэхгүй байж бас болно. Гарц бий.
Яаж гэвэл, Төрийн гурван өндөрлөгийг Их тэнгэрийн амнаас нүүлгэх хэрэгтэй болно. Хаа байсан 1951 оноос хойш бараг 70-аад жил дарга нар амьдарсан Их тэнгэрийн амны харшуудад ч элэгдэл, хуучралын шинж тэмдэг илэрсэн байж магадгүй юм байна лээ. Өнгөрсөн жил УИХ-ын даргын Их тэнгэрийн аманд байдаг харшийн гэрлийн бүрхүүл унаж баллах шахсан байдаг. Их тэнгэрийн амны харш мань мэтийн гэрийнхээс хэд дахин хүнд, том шил болор болсон бүрхүүлтэй байж таарна. Түүнд даруулсан хүн амьд гарна гэдэг эргэлзээтэй л асуудал.
Нөгөөтэйгүүр Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрийн аманд хэдхэн метрийн зайтай хамт амьдарна. Хотын төвд Төрийн ордонд ирээд ганц ганц давхрын дээр доор бас л хамтдаа ажиллана.
Тэд бол Монгол Улсын Үндсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд шүү дээ. Тийм байтал хаа явсан газраа бөөнөөрөө ажиллаад, амьдраад байж таарахгүй.
Нэгдүгээрт, улс орны, хоёрдугаарт тэдний аюулгүй байдлыг бодох ёстой.
Тиймээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг тараан байршуулах хэрэгтэй гэж яриад байгаа юм.
Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг тойрсон дахин гурван уул бий. Одоо тэгэхээр өмнө зүг дэх Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Төрийн өндөрлөгүүдээ гаргаад нөгөөх гурван хайрханы энгэр бэлийг бараадуулан орд харшийг нь нүүлгэвэл ямар вэ.
Гэрийн эзэн хоймортоо залардаг. Тэр утгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Чингэлтэй хайрхан, эсвэл Дамбадаржаа өгсүүлээд Бэлх, Сэлхийн хавь руу нүүлгэе. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг Сонгинохайрхан чигт, хотоос баруун тийш, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Баянзүрх хайрханы хавиар Гачуурт, Тэрэлж тийшээ ч юм уу, ажиллаж амьдардаг болгох хэрэгтэй юм.
Тэртэй тэргүй хуулиараа зөвхөн протоколтой уулзалдах ёстой Төрийн гурван өндөрлөг Төрийн ордонд чихцэлдээд суух ч хэрэггүй. Дээрээс нь гурвуулаа Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдарч өглөө, оройдоо ядарсан муу иргэдээ дээрэлхэн зам дээр өнжүүлдгээ ч больчихно.
Ингэж чадвал хонь бүрэн чоно цатгалан болох билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Zuv
zov ajil bolgoo
ЭНЭ МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ. ОРОЙ БОЛГОН АЖИЛ ТАРААД ЛЕНИН КЛУБЫН АРЫН ЗАМ ДЭЭР БҮТЭН ЦАГ ТҮГЖИРЧ БАЙНА. АРД ТҮМЭН ТҮГЖРЭХ ЁСТОЙ ЮМ УУ, ЭНЭ НЭГ 3 ДУНД НЬ ОРООД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ОРОЙ БОЛГОН БӨӨН ТҮГЖРЭЛ, ЧИХ ДӨЖРӨМ ЧАГНААЛЫН ДУУ, УУР УЦААР. ТЭГЭЭД Л ХАРАХААР ЭНЭ ГУРАВ....... ЯАХ ВЭ?
Үхсэний төрийн өндөрлөгүүд. Луйварчидын удирдагчид. Жинхэнэ төр бол ард түмэндээ үйлчлэгч байх ёстой
Эрдэнэнэ мэлхий гахай цаагуураа МАНАН бүлэгтэй үй зайгүй холбоотой учраас Ми гээ өмөөрөөд байна. Парламентийн дархлаа нийт гишүүддээ байдаг болохоос ганц даргад байдаггүй юм. Чи бол НДС-г идэхийн дээдээр идсэн чи бол төрөөс төрсөн тэрбумтан. Батлгаа нь чиний тэр их хөрөнгөнүүд. Чи бол МАНАН дэглэм унаж чиний хамаг бүлхай луйврууд илрэнэ гэхээс ухаан алдталаа айж байгаа чинь худлаа юмуу
Тэд явсан яваагүй наад энхтайван,нарны гүүр мөнхийн гацаатай цаашдаа бүүр их гацна. Голын хөндийгөөр чигчээд 10-с дээш давхарууд бариад шопродлоод мөн нисэх яармагийн шинэ хорооллууд бүгд баригдаад ашиглалтанд орвол бүүр мөнхийн түгжэрээ орой гэр нь хажууханд нь харагдаад байдаг 3 цаг нам гацаж гацаж очно зогсоол пиг 1 цаг гаран энэ тэрүүгээр өлбийтлөө тойрч тойрч арайхийж нэг машинаа тавьна өглөө машинаа гаргах гэсэн нэг гай ард нь шахаж тавиад сураггүй ирэхийг нь хүлээсээр байгаад их түгжрэлийн цаг нь болно их гай шүү.
Энэ гурав Аль хэдийн баригдсан Хар Хорум эсвэл Майдар хотруугаа нүүгээсэй дээ.Ингээд ядарсан ард түмэнтэйгээ утаа түгжрээн дунд юугаа булаацалдаад байдаг юм вэ.Хүний өмнөөс ичих ямар хэцүү юм вэ дээ.Заавал өндөрлөг байхдаа яахав толгод дов мов байж болохгүй юм болов уу.,
Ард түмэнтэйгээ хамт автобусаар ажилдаа яв.Харалдаа их хурал чинь хуралдахгүй хоорондоо хэрэлдээд л нэгнийгээ огцоруулах гэж үйл тамаа идэж байна шдээ
Ерөнхийлөгчийн албан ажлыг бас өргөөг нь хамтад нь 1 дүгээр сургуулийн хажуугийн Засгийн газрын 30 дугаар байранд байрлуулъя, яг АНУ-ын Цагаан ордон шиг. Харин УИХ-ыг одоогийн байранд нь хэвээр үлдээж УИХ-ын даргыг анх амьдарч байсан тэр 40мянгатын байна уу 220мянгат нь байна тэр л байшинд амьдруулъя. МАН-ын тусгаар тогтнолын ордонг хураан авч Засгийн газрыг байршулъя.
Уг нь бол аль эрт тагнуул үндэсний аюулгүйн зөвлөл бодох асуудал.талбайн 3 талын өндөр байшингуудын аль нэгээс жижиг пуужин харвахад л монгол улс удирдлагаа алдах нөхцөл байдал үүснэ.
Уг нь бол аль эрт тагнуул үндэсний аюулгүйн зөвлөл бодох асуудал.талбайн 3 талын өндөр байшингуудын аль нэгээс жижиг пуужин харвахад л монгол улс удирдлагаа алдах нөхцөл байдал үүснэ.
Хот уруу чиглэсэн нэг зам хаагддаг байсан бол гурван зам хаагдах болох нь...энэ гурван пизда нэг машинд суухгуй нь мэдээж...нэг цуваанд явж болдоггуй юм уу?
Энэ хэд байгаа гээд юу бутээж байгаа билээ
энэ Баттулга чинь хотийн төвөөс ажилдаа явна гээд байгаагүй бил үү
Tuvuus l ajildaa yavaj haragddag sh dee
Надад нэг санал байна !!!!Нэг өдөр замын цагдаа гарахгүй харин гэрлэн дохиогоор тэднийг явуулаад үзье !!!!
МАНАЙХАН ЧИНЬ 1990 ОНД АЖИЛДАА ЯВГАН, ЭСВЭЛ ДУГУЙГААР ЯВНА ГЭЖ ТАРХИ УГААСААР БАЙГААД ГАРЧ ИРЭЭД ИЙМ ДЭГЛЭМД ОРУУЛСНЫГ БИ МАШ САЙН САНАЖ БАЙНА.
МАНАЙХАН ЧИНЬ 1990 ОНД АЖИЛДАА ЯВГАН, ЭСВЭЛ ДУГУЙГААР ЯВНА ГЭЖ ТАРХИ УГААСААР БАЙГААД ГАРЧ ИРЭЭД ИЙМ ДЭГЛЭМД ОРУУЛСНЫГ БИ МАШ САЙН САНАЖ БАЙНА.
МАНАЙХАН ЧИНЬ 1990 ОНД АЖИЛДАА ЯВГАН, ЭСВЭЛ ДУГУЙГААР ЯВНА ГЭЖ ТАРХИ УГААСААР БАЙГААД ГАРЧ ИРЭЭД ИЙМ ДЭГЛЭМД ОРУУЛСНЫГ БИ МАШ САЙН САНАЖ БАЙНА.
МАНАЙХАН ЧИНЬ 1990 ОНД АЖИЛДАА ЯВГАН, ЭСВЭЛ ДУГУЙГААР ЯВНА ГЭЖ ТАРХИ УГААСААР БАЙГААД ГАРЧ ИРЭЭД ИЙМ ДЭГЛЭМД ОРУУЛСНЫГ БИ МАШ САЙН САНАЖ БАЙНА.
Казакстан нийслэлээ Астана нуулгээд торийн ажилтанууд нууж Алма Атад торийн ондор ажилаас хол тэтгэврийн хэдэн сургууль эмнэлэгийнхэн улдэж тавтай сайхан амьдарч ондор албныхан нилээд хуйтэн Астанад байгаа шиг УИХ ЗГ яам агентлагт ажиллах цунх барих дуртай хумуус нам эвслууд хамтад Орхоны хондиид эсвэл бурхантийн хондии Гун галуутайд нуулгэвэл таарна
зайсан зайсан л гэх юм, зайсан руу удсан ч гэсэн унаа явдаг. 3р сургуулиас орой 8 өнгөрөвүү гүюү автобус байхгүй, оройд микро, прүүс л нийтийн тээврийн ажлыг хийдэг юм байна. Хэд хэд үзлээ, ядаж микрог нь зүгээр явуулаачээ. Прүүснийх нь үнийг дийлэхгүй хүмүүс их байгаа
Kue mun goyo bichjee. Bi lav duut dohio hanginuulaad davhidag hulgaichuudiig uzen yaddag. Anhandaa hundeldeg bailaa. Odoo bol idej uusniig ni eh orniig mini tsulmusniig ni engiin arduudiig yaduu amidruulj baigaag ni bodood uur hurdeg.
маш зѳв.дарга нарыг гэрийнх нь бгаа газарт уулын аманд ажлынх нь контор бвал зам түгжихгүй..одоо ажлыг хаанаас ч явуулах холбооны систем бнаа.зам түгжиж ядарсан ардаа дээрэлхэж бүдүүлэгтэхээ зогсоо.явна гэвэл эсвэл замаа чѳлѳѳл