sonin.mn
Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг ирэх 2-р сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос Их, Дээд сургууль, Коллеж, МСҮТ-ийн оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол бахархал” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг  зарлаж байна. 
Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлах их үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан түүнтэй адил эх орноо гэх сэтгэл зүрхтэй оюутан, залуучуудыг эх түүхээ судлан  таниулах зорилготой аж. 
Эсээг 2019 оны 1-р сарын 28-ны өдрийн 18 цаг хүртэл “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 203 тоот /-д http://Namokh.mn@gmail.com цахим хаяг, https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фэйсбүүк хуудсанд хүлээн авах юм байна. 
 
Эсээнд тавигдах агуулгын шаардлага: 
 
Өгөгдсөн сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг хөндөх
Асуудлыг зөв тодорхойлсон,логик уялдаатай байх
Оролцогч нь тухайн сэдвийнхээ хүрээнд холбогдох судалгаа бусад шаардлагатай материалтай танилцсан байх
Үндэслэлтэй тоо баримт болон жишээнд тулгуурласан байх
Хөндсөн сэдвээрээ олон талын үзэл бодол,байр суурийг харьцуулан,анализ хийж,дүгнэлт гаргасан байх
 
Эсээнд тавигдах хэлбэрийн шаардлага: 
 
Оролцогч зөвхөн нэг л бүтээлээр өрсөлдөнө
Үсгийн фонд: Arial
Үсгийн хэмжээ: 12
Мөр хоорондын зай: 1.5
Хуудасны тоо: А4 2-3 хуудас бичиж ирүүлэх ёстой ажээ. “Монгол бахархал” ЭСЭЭ бичлэгийн уралдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан шүүгчдийн комисс дараахи шалгууруудаар эхний 10 байрыг шалгаруулах юм байна. 
 
Шалгаруулалт:
 
Бичлэгийн зохиол утга санаа зохиомж
Бүтээлч байдал
Бодит баримт дээр үндэслэсэн эсэх
Энгийн ойлгомжтой,үйл явдлын шалтгаан,учир холбогдлыг тайлбарласан
Дээрх өгөгдсөн ЭСЭЭ-нд тавигдах агуулгын  болон хэлбэрийн шаардлагыг хангасан эсэх 
Шагналын сан 2 000 000 төгрөг 
Тэргүүн байр-1 Өргөмжлөл 300.000₮
Хоёрдугаар байр-2 Өргөмжлөл 250.000₮
Гуравдугаар байр-3 Өргөмжлөл 200.000₮
Тусгай байр-4 Өргөмжлөл 150.000₮
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх 2-р сарын 1-ний өдрийн 10 цагт Тусгаар Тогтнолын Ордонд болох юм байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фэйсбүүк хуудаснаас болон 8009-4422, 8008-2292 дугааруудаас авна уу.