-Нэг өрх баярт дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг-
Монголчуудын үндэсний уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирж айл, өрх бүр баярын бэлтгэлээ базааж байна. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна. Иймд цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож гаргажээ. Үүнд, ууц 250 мянган төгрөг, архи гурван шил буюу нэг бүрийг нь 12 мянган төгрөг гэж тооцвол 39 мянган төгрөг, нэг ширхэг буузыг 200 төгрөг гэж үзвэл 650 ширхэг бууз 130 мянган төгрөг болох нь. Ингээд нэг өрхийн бор идээний хэрэглээ 419 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.
Харин нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд тавгийн боов нэг бүрийг нь 2200 төгрөгөөр 21 ширхэг боов авна гэвэл 46 мянга 200 төгрөг, ааруул килограммыг нь 13 мянган төгрөгөөр хоёр килограмм нь 26 000, цагаан будаа килограмм нь 2850-аар хоёр килограмм нь 5700 төгрөг гээд үзэм, лууван, төмс, майонез гээд ойролцоогоор бодоход нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд 280 орчим мянган төгрөг зарцуулагдах нь. Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийг зарцуулдаг байна.
Харин өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 464 мянган төгрөг, 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 591.9 мянган төгрөг гэх мэтчилэн нас өндөрсөх тусам гарах зардал нь нэмэгдсээр байна. Ингээд 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 856.6 мянган төгрөг, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1.094.3 мянган төгрөгт хүрэх нь.
Монгол Улс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй бөгөөд үүний 64 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг. Иймээс цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай.
“Mongolian Marketing Consulting Group" Цагаан сарын баярт хандах хандлагын судалгааг өнгөрсөн онд хийжээ. Энэхүү судалгаагаар нийт өрхийн 62 хувь нь зээл авч Цагаан сарын баяр тэмдэглэдэг гэсэн үр дүн гарсан байна. Үүнээс зочдод өгөх бэлэг санхүүгийн хувьд тулгамдсан асуудал болдог гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь үзжээ. Хэдий тийм боловч Цагаан сараар бусдаас авсан бэлэг хэрэгцээгүй байдаг гэж 64 хувь нь үзсэн нь анхаарал татаж байгаа юм.
Б.МЯГМАРЖАВ
Сэтгэгдэл0
цагаан сараар гурван хоног амардаг больё. түүнээс илүү амралт хэрэггүй.
Энэ тэнэг нүүдэлчдийн баярыг УИХ-аас захирамж гаргаад шинэ жил ёлкатай нэгтгэчихээч. Яг үнэндээ хэдэн мал минь зуданд сайн гарж өлийг өнтэй давж хавартай золголоо. Одоо ч зун болтол арай гайгүй байх гээд хамаг мах сүүгээ гаргаад идэж уучихдаг тооцоогүй нүүдэлчдийн баяр ш дээ. Хот сууринд бол түй ч хүртээлгүй. За яахав малчдид хаврын эхэн сарын баяр гээд тэмдэглэнэ л биз Хотынхон худлаа феодал царайлж айл хэсэж айлын хоол хүнс хороож ханиад тарааж явахаа болих хэрэгтэй Ер нь амралтын биш ажлын өндөр бүтээл бүх нийтийн цэвэрлэгээ субботникийн өдөр болгох хэрэгтэй байна Яагаад хаврын тэргүүн сард хог шороогоо цэвэрлэж ажил хөдөлмөр хийж болохгүй гэж . Энэ ЖДҮ гийнхэн /УИХ/ ЖДҮ-чдийн лөргө Энхболд захирамж гаргаж ажлын өдөр болго л доо
МИАТ-д 3-4 дахин илүү үнэтэй шахсан бензинээс МАН болон АН-ын дарга нар хувь авч хувьдаа баяждаг байсан байна.Хувь авч баяжсан улс гэвэл Элбэгдорж,Миеэ,Намбар,С.Баяр нар мөн.МИАТ-ын зорчигчдийн сангийн мэдээллээр Солонгос руу зорчсон улсуудыг ил болгож хүн бүрт 1 сая төгрөгийг Эби,Ми,Намбар,Баяр нар хувийн хөрөнгөнөөсөө буцааж төлөх естой. Жишээ нь Солонгос руу 10 удаа зорчсон хүн гэхэд 10 сая төгрөгний нөхөн төлбөр авах естой. Өгөхгүй гэвэл Гаагийн олон улсын шүүхэд хандая.
Импортоор авдаг 80 гаруй хувийг багасгах л хэрэгтэй
Khania...
МИАТ компани Засгийн газар ЗТХЯ-ын авлигач хулгайч дарга нарын оролцоотойгоор Солонгос нисэх нэг зорчигчоос 1 сая гаран төгрөгийг 28 жилийн турш дээрэмдсэн байна.Энэ хэргийг нуугаад өнгөрөөх үү?
МИАТ-д 3-4 дахин илүү үнэтэй шахсан бензинээс МАН болон АН-ын дарга нар хувь авч хувьдаа баяждаг байсан байна.Хувь авч баяжсан улс гэвэл Элбэгдорж,Миеэ,Намбар,С.Баяр нар мөн.МИАТ-ын зорчигчдийн сангийн мэдээллээр Солонгос руу зорчсон улсуудыг ил болгож хүн бүрт 1 сая төгрөгийг Эби,Ми,Намбар,Баяр нар хувийн хөрөнгөнөөсөө буцааж төлөх естой. Жишээ нь Солонгос руу 10 удаа зорчсон хүн гэхэд 10 сая төгрөгний нөхөн төлбөр авах естой. Өгөхгүй гэвэл Гаагийн олон улсын шүүхэд хандая.
Нийт хун амын 62% банкнаас зээл авч байж энэ мангар баярыг тэмдэглэдэг гэж байна. Ор тавин байж баяр тэмдэглэж байх ямар албатай байдаг байнаа?Нээх баян тарган сайн хун болж харагдах гэж мачийсан ЖУЖИГ юм бишуу?
The Korean government and the industry cited "exclusive" flights as a background in which the price of a ticket is about three times the difference on similar streets. An official from the Ministry of Land, Transport and Tourism said, "Unlike Hong Kong routes, Mongolia does not have to compete for price because it is an exclusive flight for Korean Air." "The airline should not exceed the upper limit of the fare fare that is reported to the authorities." The average fare for Korean Air`s Ulaanbaatar route report to the Ministry of Land, Transport and Maritime Affairs is KRW 1,700,000 based on the standard fare, which is twice as high as Hong Kong`s KRW 544,600.
Цагаан сар гэж энэ нэг баяр гэхээсээ илүү мөнгөний дарамт, өвгөд, эмгэдийн сэтгэлийн зовлон, өр хоёрт унагаж насыг нь богинсгоод л. Дээр нь мухар сүсэг нь хэтэрсэн утгагүй балай үйл ихтэй. Ер нь үүнийг их хөнгөн, дадартгүй болго, үгүй бол больчихвол яасан юм бэ? Ёс жаягаа ч мэдэхгүй, халдвар тараасан шүлстэй хушуугаараа хүүхэд багачуудад баахан өвчин тараасан лаларууд сүүмгэр нүдлээд л. Хожоо харсан шуналтай наймаачид үнэ тэнгэрт хадааж, хомхой лам нар зүг гарга, суудал засна гэж түмний халаасыг тэмтрээд л. Бэлэг нь гэж хог, идээ нь гэж хор.
Бяртай нэг нь хагартлаа баярхаж, бядгүй нэг нь гэрээ зарж, өр тавьж баярладаг энэ цагаан сар маань тэгээд тийм их үнэ цэнэтэй уламжлал мөн юм уу гэж эргэлзэхээр болсон шүү. Хэм хэмжээ, мухар сүсэг дагасан хиймэл ёс жаяг гээч нь хэдэн арван хувь хэтэрсэн энэ хүнд нүсэр зардалтай баяр гээч нь ахмад настнуудыг өрөнд унагаж даралтыг нь хөөргөж, насыг богинсгох дарамт, адтай наймаачид, хомхой лам нар халаасаа түнтийлгэх далим болоод л дуусах юм даа. Тунгаагтун!
Монголыг идэж буй зальхай луйварчид буянтай сайхан хүн болж рекламдах, мунхаг тэнэгүүд бас ч дажгүй юм шиг жүжиглэх, муу ядарсан нь хэдэн бууз олж идэх шалтаг болсон, ерөнхийдөө бол агуулга нь алдагдаж ядаргаа болсон баяр. Утаа хогонд нэвт шингэсэн түмэн олон унаатай унаагүй утга учиргүй шавааралдан айл хэсэж буйг харахад тун ч онцгүй шүү. Шуналд идэгдэж амьдралд нухлагдсан монголчуудад илүү л ачаа. Боломжоороо хэдэн төгрөг цуглуулж эцэг эхдээ болон хамгийн ахмад хамаатандаа барьж өгөөд жаахан ярилцаж суугаад гардаг болмооор юм. Гахай шиг байхаа болиод. Хөдөө малаа маллаад амьдарч буй айлууд бол өөр хэрэг. Энэ УБ чинь хот ч биш, хөдөө ч биш, орос ч биш, хятад ч биш, хүн ч биш мал ч биш амьтадаар дүүрчихэж. Юм бүгдийг хуурамч худал болгосон хөөсөн болон хоосон мантуунууд болж. Маш цөөн гайгүй хүмүүс мэдээж бий, тэднийг элдэв зальхай аргаар хойноос нь чангаах хэрэггүй юм.
Энэ Үндэсний үйлдвэрлэгчид цагаан идээгээ зүгээр л гурилтай зуураад л гурилан хурууд ааруул иргэддээ шахаж байх жишээний