ВАШИНГТОН. /CNN/. Таны 90 наслах эсэх нь биеийн жин болон өндрөөс тань хамааралтай гэвэл та итгэх үү? Мөн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх нь ихээхэн ач холбогдолтой ажээ. Энэ тухай Их Британийн эрүүл мэндийн “BMJ” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.
Энэхүү судалгааны дүнд биеийн жин болон өндөр нь эмэгтэйчүүдийн хэд наслахыг тодорхойлоход илүү өндөр магадлалтайг тогтоосон байна. Судалгааг явуулсан эрдэмтдийн тогтоосноор, 90 насалсан эмэгтэйчүүдийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр бөгөөд 20 наснаасаа хойш бага жин нэмсэн байсан аж. Харин эрэгтэйчүүдийн хувьд ийм харилцан хамаарал ажиглагдаагүй байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг нь тогтоогджээ.
1986 онд судлаачид Норвегийн 55-69 настай 7000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс өндөр, одоогийн жин болон 20 настай үеийн жингийн талаар асуусан байна. Мөн нохойгоо салхилуулах, цэцэрлэгээр зугаалах, гэр орноо тохинуулах, ажил руугаа алхах эсвэл дугуй унах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг эсэхийг асуужээ.
Санал асуулгад оролцсон 7807 хүнээс 433 эрэгтэй, 944 эмэгтэй хүн 90 болон түүнээс дээш насалсан байна.
Эмэгтэйчүүдийн хувьд 20 настайгаасаа хойш бага жин нэмсэн хүмүүсийг хүнд жинтэй хүмүүстэй харьцуулахад урт насалсан нь тогтоогдсон байна. Мөн биеийн өндөр чухал ач холбогдолтой бөгөөд ойролцоогоор 1.75 метр өндөртэй хүмүүс 1.6 метр хүмүүстэй харьцуулахад илүү урт насалсан байжээ.
Эрэгтэйчүүдийн биеийн өндөр болон жинг настай харьцуулахад ямар нэг тодорхой үр дүн ажиглагдаагүй хэдий ч өдөрт 90-ээс дээш минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 39 хувь нь, өдөрт 30-аас доош минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 5 хувь нь 90 болон түүнээс дээш насалсныг тогтоосон байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ойлгомжтойшд.Японы эрдэмтдийн тогтоосоноор одорт хамгийн багань10000 алхам дор хаяж алхаж байж хоолны шингэлтийг маш эрчимтэй болгож хоолноос авсан калорийн хэмжээг уусган илуу жин авалгуй бие хонгон амьдардах естой..Тэгж байж урт удаан насална.Манайхан шиг дивааны омно одор шоногуй бууз хуушуур говоод ходолгоонгуй пэмбийгээд пээдийгээд байвал яаагаадч удаана амьдрахгуй.20 настай залуу хуний бие одорт тодорхой хэмжээний ходоодны шуус гаргаж хоолоо шингээж явдаг бол 60насанд энэ хэмжээнь 3дахин багасдаг. Уунтэйгээ холбогдоод 60гарсан хуний хоолны цэс оорчлогдон цагаан хоол голдуу хунсий ногоо,, торол бурийн кааш, цагаан идээ загас ээжараахай болон витамин ихтэй хурдан шингэх жимс жимсгэнэ хэрэглэж хоолныхоо зэснээс махны хэмжээг эрс багасгах шаардлагатай.
Зэс гэж юу вэ?
Хоолны цэс гэж бичсэн чинь зэс болчихож засаад уншихгуй юу!
Yoponuud ih namhan jijighen humuus delhiid hamgiin urt nasalj baina. Yagaad iim esreg baina.
Японууд удаан амьдардгийн гол шалтгаан нь хуний амьдралын хамгийн гол асуудал болох Хоол тэжээл,цэвэр агаар цэвэр усны асуудал маш зов шийдэгдсэн байдаг.1рт.Япончууд маш зов хооллолдог.Голдуу хурдан шингэдэг далайн голдуу загас жарайхай далайн хавч жоом далайн торол бурийн ургамалуудыг хунснийью торол бурийн ногоо цагаан будаатай хольж иддэг.Ийм хоолнууд маш хурдан улдэгдэлгуй биенд шингэж олон торлийн витаминуудаар хангагдана. 2рт.Японы арал 4зуг 8зовхисоосоо озонтой хучил торогч цэвэр агаараар жилийн 4 улиралд хангалттай салхилж байдаг .3рт.Японы арал эргэн тойрондоо цэвэр ус ихтэй ундны цэвэр ус бурэн хангалттай байдаг
Гадаадад удсан болохоор хамаатан саднаа сайн танихгүй. Цагаан сар болохоор баахан настай хүмүүс орж ирээд л үнсэж үнсэж цай цүү болоод л суугаад ярихаар юу вэ намайг сургууль төгсөж байхад төрж байсан хүмүүс болж таардаг. Яахаараа 30 хүрээгүй хүүхдүүд өвгөн эмгэн шиг болчихдог юм бэ
Махчингууд амархан хурдан хогширдогшд Тэгээд Монголын цаг агаар эрс тэрс уур амьсгалтай хун хурдан хогширдог юм.Би бас европод олон жил амьдарч байна.Мах нэг их идээд байдаггуй махсаад маяглаад байхгуй жилд1удаал бууз хуушуур иддэг.Голдуу хунсний ногоо.загас жараахай,жимс кааш, иддэг
мэдрэл муутай хүмүүс хөгширдөггүй ба мөнхийн залуугаараа ыайх юм аа.учир нь тэд юманд санаа зовдогүй юмаа
япон орон дан уул ихтэй нутаг юм чинь уулын хүмүүс урт настай байдаг ш дээ