Монгол Улс өнгөрсөн жил 66 сая 400 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 244.700-аар өссөн дүн юм. Үндэсний статистикийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улс даяар мал тооллого явуулдаг. Жил бүрийн статистик тоон мэдээнээс харвал манай улсын мал өсөх графиктай байгаа аж. Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дотор манай улсын малын тоо толгой арван саяар өссөн байна.
Өнгөрсөн оны мал тооллогоор хонь, тэмээний тоо өссөн бол үхэр, ямааных багасчээ. Харин адууны тоо өмнөх оны хэмжээнд байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27, адуу гурав, үхэр дөрвөн саяд хүрээд байгаа аж. Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо бусад аймгаа тэргүүлж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 572.6 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай сумаар тодорчээ. Дашрамд дурдахад, малчдын дийлэнх буюу 29 хувийг 35- 49 насныхан эзэлж байна.
С.Аз
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Mal usluu geed hotiin bidend yamar padlii bn. Tatvar tulduggui malchid l bayajij bn.
Мал өсөөд байхад үнэ нь олигтойхон буудаггүй нь харамсалтай!!! Мах элбэг байхад хажуугаар нь дархан цаазат зэрлэг ан руугаа дайраад байдаг этгээдүүд байдаг нь бүр ч харамсалтай!!
Мал болоод аливаа үйлдвэрлэлийн өсөлтийг урдах онтой нь л харьцуулж гаргадаг шүү дээ. Түүгээр нь тооцох юм бол 2018 онд мал 244.700-аар өссөн байна. Гэтэл энэ мэдээний гарчиг нь 4 жилийн өсөлтийг нэмж толгой эргүүлсэн учираас мал нь 2018 онд урд оныхоосоо 10 саяар өссөн мэт ойлгогдож байна аа!
наад 60 сая малыг чинь 1.3 тэрбум хужаагийн хоол болгочих юмсан.
Үхсэндээ 10 саяраар өслөө гээд балайраад бгаа юм бэ? Хэзээ хаана тэгэж өссөн юм.
Урьд онд нь 61 сая гаруи мал энэ онд 244.700 гаар нэмэгджээ гэж ... Мэдээгээ сайн хянаж ажилдаа хариуцлагатай баимаар юм
Uhsen baas hend heregtei yum mal osloo geed. Heden chenj, shunaliin tip bolson malchid l hojino biz.
хүн нь өсдөггүй мал өсөөд байдаг .бэлчээр доройтоод хүлэмжийн хий нэмэгдээд байх .мах сүү цагаан идээний үнэ дэлхийд байхгүй өндөр үнээр зарагдаж байна манайд мах сүү цагаан идээ хамгийн хямд байх ёстой гэтэл аймаар үнэтэй тэгээд чанаргүй .нэг кг ааруул 20000төгрөгөөр авсан идээ өнгөлөх гэж хүн идэхийн аргагүй амтгүй юм уг нь 20000-30000мянгын үнэтэй ааруулыг арай дээр байх гэж бодож авсан хэрэг алага.
Sanal neg baina. aimshigtai dan guril chiher 2. zugeer saikhan geriin bor aaruul idmeer baina shuu dee. malchid zaluujaad tsagaan ideeg bolovsruulah soyol aldagdaad bna gej bodoj bna
zob shuumjlel baina yaj saijruulah talaar sanalaa nemerleh ni chuhal mergejliin hyanaltaa saijruulj hulhi baraag ustgaad l baih heregtei