МОСКВА. /RIA Novosti/. “Coca-Cola” компани жүрж, ванилын амттай шинэ ундаа гаргах гэж байгаа тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
Шинэ ундааг элсэн чихэртэй болон чихэргүй гэсэн хоёр хувилбараар хоёрдугаар сарын 25-наас эхлэн худалдаанд гаргах аж. “Coca-Cola” компани сүүлийн 10 жилд анх удаа ундаандаа шинэ амт нэмж буй юм. Тус компани 1985 онд интоор, 2007 онд ванилын амттай ундаа гаргаж байжээ.
Шинэ бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын явцад тус компани бөөрөлзгөнө, цагаан гаа, нимбэгийн амтыг санал болгосон боловч хэрэглэгчид ванил, жүржийн амтыг илүүд үзсэн аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг