Монголын төр, үе үеийн Засгийн газар хөхөө өвөл хүүхдээр нааддаг баярхуу уяачдын балмад үйлдлийг зогсоож дийлсэнгүй. Хүний нялх хүүхдээр хайруу өвлийн хүйтэнд хурдан морь унуулж хүүхдийн эрх зөрчиж, цаашлаад эрүүл мэнд, амь насаар нь хохироож буй үйлдэлд ХЭҮК болоод НҮБ удаа дараа хариуцлага нэхсээр ирсэн. Гэвч олон зуун хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой тэрхүү зөвлөмж, шаардлага хэлэлцэгдэж, хэрэгжих нь битгий хэл Засгийн газрын гишүүд, эрх баригчдын шүүгээний хаа нэгтээ хав дарагдсаар хаягдах нь элбэг. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод балчир хүүхдүүдэд хэрхэн хандаж буйн тод ухамсар, илрэл юм.
Олон улсын байгууллага, ХЭҮК-ын шахалт шаардлагаар Засгийн газар жил бүр л өвөл, хаврын морин уралдааныг хориглосон шийдвэрийг сүр дуулиантайгаар зарладаг. Гэвч хэрэгжилт тэг зааж, хяналт тавьж хариуцлага тооцох үүрэгтэй шат шатны дарга нар уяачдын “урхинд” орох хооронд хэдэн зуун хүүхэд 30-40 хэмийн хүйтэнд морин дэл дээр “хийсч”, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг хэдэнтээ хэлээд ч нэмэргүй нь харамсалтай. Тухайлбал, Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоол гарснаас хойшхи 2-3 –хан жилд зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон. Түүнчлэн 1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгдэж огцом өсчээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан гэх харамсалтай тоо баримтыг жил бүр “баяжуулсаар” байгаа нь даанч эмгэнэлтэй.
БАРИМТ:
– 2016 он 02.28 Төвийн бүсийн хаврын уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийн хөлний шилбэ хугарч гэмтсэн.
– 2017 он 03. 05 Төв аймаг 31 хүүхэд мориноос унаж, нэг хүүхдийн гарны шуу, нэг хүүхдийн хөлний шилбэ хугарсан
– 2017 он Говь-Алтай аймаг гурван хүүхэд мориноос унасан.
– 2017 он Хөвсгөл аймаг 13 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд толгойдоо хүнд, хоёр хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол нэг хүүхдийн хацрын яс цуурсан.
– 2017 он Дорноговь аймаг хоёр хүүхэд мориноос унасан.
– 2017 он Ховд аймаг 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авч 16 хоногийн дараа нас барсан.
– 2016 он Сүхбаатар аймаг 02.21 14 хүүхэд мориноос унасан.
– 2019 он морь хөлслөх үеэр 10 настай хүү нас барсан
Мөн 2019 он гараад хэдхэн хоноход хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол гарлаа.Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод удаагүй байтал уяачдын балаг бас л нэмэгдлээ. Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон Засгийн газрын захирамжийг бүх дүүрэг, аймгийн Засаг дарга нарт хүргүүлээд байтал Хэнтий аймагт хоёр ч удаа бооцоот морин уралдаан болжээ. Тодруулбал, шинийн 3-нд Хэрлэн сумаас холгүйхэн уяачид бооцоот уралдаан зохион байгуулж сар шинийн ёндоогоо үзлээ гэцгээсэн бол уржигдар Баянмөнх суманд мөн л хоёр насны бооцоот уралдааныг зохион байгуулжээ. Энэхүү мэдээллийн мөрөөр Хэнтий аймаг дахь хүний эрхийн ажилтантай холбогдож лавлахад “Баянмөнх сумаас арав гаруй км-т Бортолгой гэдэг газарт азарга, их насны морины бооцоот уралдаан зохион байгуулсан. Говь-Сүмбэрээс уяачид оролцсон гэсэн. Уяачид 20 мянган төгрөгийн бооцоо тавьж түрүү морьдоо байлсан юм билээ. Бид энэ талаар сумын Тамгын газар болон аймгийн цагдаагийн газартай холбогдоход аль нь ч мэдээгүй гэж хэлсэн. Бүхэл бүтэн 20-30 машин цуглараад хоёр насны морьд уралдаж байхад мэдэхгүй гэж байгаа нь харамсалтай. Үүнээс гадна шинийн 3-нд Хэрлэн сумын ойролцоо бооцоот уралдаан болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.
Мөн Хэнтийн Биндэр суманд сунгааны үеэр хоёр гараа хөлдөөсөн гэх мэдээллийг үгүйсгэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлснээр зургаан настай хүү гар чийдэн барьж яваад гараа хайруулжээ.
Энэ мэтээр Засгийн газрын тогтоол зөрчсөн худал үнэн нь үл мэдэгдэх мэдээллийг нягталж шалгаж нэг мөр болгохоос гадна аймаг, сумынх нь төвийн хажууханд аймаг дамжсан уяачид цуглараад бооцоо тавьж зугаацахдаа хахир өвлийн хүйтэнд хүний нялх үрсээр наадсаар байхад яагаад хариуцлага ярихгүй байна вэ. Хүүхдийн эрүүл мэнд, амь насыг юман чинээ бодохгүй мөртлөө эрлийз, монгол морьд гэж хэрэлдэх хүний мөс, ухамсар тааруу уяачдынхаа уяаг нь чангалья, дарга нар аа.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ холбооны үйл ажиллагааг зогсоохгүй бол энхрий бяцхан үрсийн өмь насаар тоглосоор байна шүү.Уяачид гэж улсын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулдаггүй атлаа олон хүнийг буруу тийш хөтлөсөн бүлэглэл бий болсон.Даага бяруу хоёрыг андуурдаг,хүний моринд ''хадагзүүдэг''улсын цолтой уяачид олон бий...
Төв аймгийн алдарт уяач Ми овогтын тэргүүлж асан ММСУХ ганцхан Монгол хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр зэрлэг зугаагаа гаргаад зогсохгүй Монгол Төрийг сөнөөх аюултай хэмжээнд хүрчихсэн байгаа! Энэ байгууллага улс төрчид,бизнесийнхэн,эрүүгийнхний айх юмгүй цугларч авилгал луйвар хулгайгаа хийж тохирдог талбар! Тэр битгий хэл Мие уяач Их хурлын индэр дээрээс Батзанданд "Би Дорнодод очвол хэдэн уяачтайгаа ярьж сууж байгаад л хэдэн санал чамайг бодвол зулгаачихна" гэж хэлэн, уяачид гэх энд тэндээ гялгар төмөр болгоныг аваад наачихдаг оёгтой далбаганасан өмхий лалрууд Монголд сонгуулийг хүртэл ярилцаж хэлэлцээд л явуулах төвшинд хүрснийг албан ёсоор заралсан! Хэдэн саяын адуу малны наймаа нь гэхэд л зүсээ хувилгасан авилгал,мөнгө угаалт байдаг гэж Монголчууд нилээн дээрээс уул нь мэддэг болчихсон л доо.
Энэ холбооны үйл ажиллагааг зогсоохгүй бол энхрий бяцхан үрсийн өмь насаар тоглосоор байна шүү.Уяачид гэж улсын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулдаггүй атлаа олон хүнийг буруу тийш хөтлөсөн бүлэглэл бий болсон.Даага бяруу хоёрыг андуурдаг,хүний моринд ''хадагзүүдэг''улсын цолтой уяачид олон бий...
Хайяаооаа Сян эррлиз моли уладаха хилагатай.Монгу хүхада унаха есүтай хамагүй ваа.. Монга диланаа вааа..хайяааа..
Уяачид чинь ихэнх нь төрөөс луйвардсан,хулгайлсан мөнгөө багтааж ядсан баячууд ,тэрбумтнууд шүү дээ. Ядуу хүн,морь хоёроор зугаагаа гаргаад удаж бна . Өөрсөндөө том том цол гуншин олгоод ,Энхболдоороо хамгаалуулсан дээрэмчид .
Эрлийз уяач эрлийз морь олон болсноор монгол түмний сүр сүлд харьсан.Эрлийз уяач эрлийз адууг махалж хятад руу гаргах хэрэгтэй.
Уяачид нэртэй адгууслаг хүмүүсийн малгай дээрхи морины толгойн тоо л нэмэгдэж байвал хүүхдийн амь нас хамаагүй болсоор удлаа, үүнийг төр, түмэн олон бүгд мэдэж байгаа боловч төр нь өөрөө УЯАЧИД болсон болохоор яах ч билээ? хэлэх ч үг алга, уул нь уяачид өөрсдөө морио унадаг байвал таарах юм.
Уяачид болон хүүхдийн эцэг эхчүүд, тухайн нутгийн засаг дарга нарт бүгдэд нь өндөр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
АДГУУС ХҮҮХЭД 2-Р ЗУГАА ЦЭНГЭЛ ХИЙДЭГ УЯАЧ ГЭРТЭЙ АЛУУРЧИД ЯРГАЧДЫГ 21р ЗУУНД УСТГАХ ХЭРЭГТЭЙ...
МИ ОВОГТ УЯАЧ АЛДАРТ УЯАЧ ХҮҮТЭЙГЭЭ ДАВЖААХАН ИЛЖИГНҮҮДЭЭ ӨӨРСДӨӨ УНААД УРАЛДАЖ БАЙНА ГЭЭД ТӨСӨӨЛ ДӨӨ!
Хүний шунал, адгуусны хөлс, хүүхдийн зовлонгоор наадагсад
Hooe setgvvlch nertei svrtei nohor mini aan gejii chinii bichseneer 21 jiliin hugzaand 40 hvvhed mori unaj ybaad vhsen bain ene bol bag too bish tehdee oor baidalaar usand unaj mashind morgvvlej hvnd zoduulaj yaduugaasaa bolood gudamjind holdoj vheed baigaag chi medhvv yasan mori uysan mongotei hvmvvsiig bichiheer mongo olood bainuu te hen negen hvn mori uyaad haanaas ch hamaagvi hvvhed morduulaad uralduuldag gej bodood bainaa te vgvi setgvvlch mini ter hurdan morii chini bargiin hvvhed unchihdag ym bish bas shilegdej baij undiin tegeed bas hamgiin oiriin hvvhdeeree unuuldag ym za ( hodoo mori unaad odorjin malaa hariulaj ybaa hvvg chi hend helhiin be )
Hooe setgvvlch nertei svrtei nohor mini aan gejii chinii bichseneer 21 jiliin hugzaand 40 hvvhed mori unaj ybaad vhsen bain ene bol bag too bish tehdee oor baidalaar usand unaj mashind morgvvlej hvnd zoduulaj yaduugaasaa bolood gudamjind holdoj vheed baigaag chi medhvv yasan mori uysan mongotei hvmvvsiig bichiheer mongo olood bainuu te hen negen hvn mori uyaad haanaas ch hamaagvi hvvhed morduulaad uralduuldag gej bodood bainaa te vgvi setgvvlch mini ter hurdan morii chini bargiin hvvhed unchihdag ym bish bas shilegdej baij undiin tegeed bas hamgiin oiriin hvvhdeeree unuuldag ym za ( hodoo mori unaad odorjin malaa hariulaj ybaa hvvg chi hend helhiin be )
tegeed yu gej? uhej l baig yun surteiiin gej uu? huuhdiin amiar naadahaa bolioch l geed baigaan bish uu naad setguulch chini
Mongoliin Tor mie terguutei Mongol ursiin amiar naadagsadiig zogsooj chadahgui baina uu???
Уяачид нэртэй алуурчидийг төрөөс хөхүүлэн дэмжиж элдэв цол гуншин өгөхөө зогсоох хэрэгтэй.Мөн уяачдын холбоо нэртэй балмад бүлэглэлийг үтэр түргэн татан буулгах хэрэгтэй
Уяачид нэртэй алуурчидийг төрөөс хөхүүлэн дэмжиж элдэв цол гуншин өгөхөө зогсоох хэрэгтэй.Мөн уяачдын холбоо нэртэй балмад бүлэглэлийг үтэр түргэн татан буулгах хэрэгтэй