sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын 10 иргэний дөрөв нь хүнсний аюулгүй байдлын асуудалд хямралын нөхцөлд байгаа тухай телевизийн KBS суваг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайлан мэдээнээс иш татан уламжилжээ.
Тус сувгийн мэдээлснээр, Умард Солонгосчуудын 19 сая орчим нь улсын хүнсний түгээлтийн системээс хамааралтай байдаг бол 6 сартайгаас 2 хүртэлх настай гурван хүүхдийн нэг нь шаардлагатай илчлэгийг авч чаддаггүй байна. Эдгээр хүүхдүүдийн 25 хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалд орсон болохыг тайлан мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
Тайлан мэдээнд мөн сүүлийн зургаан жилд болсон ган гачиг, үер болон байгалийн бусад гамшгийн улмаас БНАСАУ-ын хүмүүнлэгийн байдал улам дордсон болохыг онцлон тэмдэглэжээ.
Үүнтэй холбогдуулан Умард Солонгост хоол хүнсний илүү хүнд нөхцөлд орсон 513 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж, 10 сая ам.доллар гаргахыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага донор-орнуудад уриалсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг